МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Манай байгууллага нь 2009 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд эгнээндээ 150 гаруй гишүүн компанитай, барилга, хот байгуулалтын салбарт үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, хувь хүмүүсийг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, гишүүддээ болон нийгэмд үйлчилдэг ашгийн бус байгууллага юм.

Эрхэм зорилго

Барилгын салбарт сайн засаглалыг хөгжүүлэхэд төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдааг сайжруулж, хууль эрх зүйн орчинд шинэчлэл хийхэд нөлөөлж, гишүүдийн чадавхийг сайжруулж, барилгын зах зээлийн тогтвортой өсөлтийн төлөө чармайн ажиллана.

АЛСЫН ХАРАА

Гишүүн байгууллагуудынхаа ашиг сонирхлыг хуулийн хүрээнд хамгаалж төлөөлсөн, үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудын манлайлагч байгууллага байна.

ҮНЭТ ЗҮЙЛС

Гишүүдийн эрх ашгийг хамгаална, Гишүүн бүрт хүрч үйлчилнэ, Үйл ажиллагаа хараат бус байна, Төр, хувийн хэвшилтэй үлгэр жишээ түншилнэ.
Мэдээ, мэдээлэл
  • Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 01 дүгээр 17-ны өдрийн 09 дүгээр тушаалыг үндэслэн Барилга, хот байгуулалтын сайдын 12 дугаар сарын 31-ний өдрийн 217 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ...

    Дэлгэрэнгүй
  • “УЛААНБААТАР ХОТЫН ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЭР БАРИХ” ТӨСЛИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн кабинетын хийж гүйцэтгэхийг зорьсон хамгийн том ажил бол олон жилийн турш шийдлээ хүлээж байсан Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих асуудал байсан билээ. Тэрээр уг асуудлыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд даалган, энэхүү ажлыг “Хар толгойгоороо хариуц” хэмээн үүрэг өгсөн нь өн...

    Дэлгэрэнгүй
  • ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨССӨН НЬ ЕРӨНХИЙ ИНДЕКСИЙН ӨСӨЛТӨД НӨЛӨӨЛЖЭЭ.

    2018 оны эцсийн гүйцэтгэлээр орон сууцны үнийн индекс 1.055 нэгж буюу өмнөх сараас 0.37 хувиар өссөн талаар “Тэнхлэг Зууч” компани мэдээллээ....

    Дэлгэрэнгүй
Видео танилцуулга
Хамтрагч, түнш байгууллагууд