Үндсэн үйл ажиллагаа

Алсын хараа:

Гишүүн байгууллагуудынхаа ашиг сонирхлыг хуулийн хүрээнд хамгаалж төлөөлсөн, үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудын манлайлагч байгууллага байна.

Эрхэм зорилго:

Барилгын салбарт сайн засаглалыг хөгжүүлэхэд төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдааг сайжруулж, хууль эрх зүйн орчинд шинэчлэл хийхэд нөлөөлж, гишүүдийн чадавхийг сайжруулж, барилгын зах зээлийн тогтвортой өсөлтийн төлөө чармайн ажиллана.

Зорилт:

  • Байгууллагын Засаглалыг сайжруулж, чадавхийг нэмэгдүүлнэ.
  • Монгол Улсын барилгын салбарын хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч ТББ байна.
  • Олон Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна.

Үнэт зүйлс:

  • Гишүүдийн эрх ашгийг хамгаална
  • Гишүүн бүрт хүрч үйлчилнэ
  • Үйл ажиллагаа хараат бус байна
  • Төр, хувийн хэвшилтэй үлгэр жишээ түншилнэ.

 Үндсэн үйл ажиллагаа:

  • Салбарын хууль эрх зүйн орчинд шинэчлэл хийх, олон улсын барилгын гэрээний зарчимд нийцүүлэн нэвтрүүлэх, барилгын салбарт сайн засаглалыг бий болгох
  • Төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдааг сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулах, оролцогч талууд эвлэлдэн нэгдэж хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэхийн төлөө ажиллах
  • Барилгын компаниудын засаглал, өрсөлдөх чадварыг сайжруулах, мэргэжилтний ур чадварыг дээшлүүлэх, шинэ дэвшилтэт технологи, ноу хауг нэвтрүүлэн нутагшуулах тогтолцоог бүрдүүлэх замаар салбарын чадавхийг сайжруулан хөгжүүлж, евро стандартад шилжихэд түүчээлэн оролцох
  • Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийш хөгжүүлж, улс, орон нутаг, хувийн хэвшил, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, барилгын эрэлтийг ихэсгэж, зах зээлийг идэвхижүүлэх ажлыг зохион байгуулах.

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2018-02-11 өдөр 21:35:0 цаг