Барилгын салбарын удирдлагуудад зориулсан сургалт” амжилттай зохион байгуулагдлаа
Монголын Барилгын Үндэсний Ассоциациас зохион байгуулсан “Барилгын салбарын удирдлагуудад зориулсан сургалт” 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Гандирс цогцолборын 4 давхарт байрлах МБҮА-ийн Барилгын Технологи, Менежментийн төвд амжилттай зохион байгуулагдлаа.
 
Ассоциацийн үйл ажиллагааны үндсэн зорилгын нэг нь гишүүн компаниудын засаглал, менежментийг сайжруулах бөгөөд энэ хүрээнд  гишүүн компаниудын удирдлага, мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх ажлуудыг хийж эхлүүлээд байна.
Эдгээр ажлуудын нэг нь “Барилгын салбарын удирдлагуудад зориулсан сургалт” байсан бөгөөд сургалтын зорилго нь барилгын компаниудын засаглалыг сайжруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд удирдах ажилтан болон мэргэжилтнүүдийг чадавхжуулахад оршсон.
       
Сургалтын сургагч багшаар “Өөрчлөлтийг чиглүүлэгч” төвийн захирал П.Бямбасүрэн/доктор PhD/, тус төвийн сургагч багш П.Бямбасүрэн, “Монгол такс” ХХК-ийн захирал Х.Тунгалагмаа, “MMCG” ХХК-ийн захирал Д.Бум-Эрдэнэ, “Next wave”-менежмент консалтинг ХХК-ийн захирал О.Одхүү нар ажиллалаа.
Сургалтанд Ассоциацийн гишүүн болон бусад барилгын 16 компани, ААН-ийн нийт 19 хүн оролцлоо. Үүнээс Ерөнхий захирал 1, гүйцэтгэх захирал 7, менежер 4, санхүүгийн ажилтан 3,  хүний нөөцийн мэргэжилтэн 2, хүн болон бусад салбарын мэргэжилтнүүд 2 хүн оролцлоо.
Сургалтын зорилгын хүрээнд сургагч багш нар дараах сэдвүүдээр хичээл бэлтгэн танилцууллаа.
 
Стратегич орчинг бүрдүүлэх нь буюу стратегич байгууллага
Санхүүгийн тайлагналын зөв үзүүлэлт нь оновчтой шийдвэрийн үндэс
Орчин цагийн маркетингийн удирдлага
Ажил төлөвлөлтийн процессийг төлөвлөхүй
Хүний нөөцийн үйл ажиллагааны процессын зарим модулийг төлөвлөхүй
 
Сургалтын төгсгөлд оролцогчдоос сургалт нь ихээхэн ач холбогдолтой болсныг дурьдаад, сургалтын зохион байгуулалт, арга барилд сайн гэсэн үнэлгээг өгч, цаашид сонирхож буй сургалтын сэдвүүдийн талаар саналаа өгөв. 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2018-03-23 өдөр 10:34:5 цаг