Түүхэн замнал

“Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” Төрийн бус байгууллагыг 2009 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Жигүүр Гранд ХХК-ийн Ерөнхий захирал Д.Баттөр, Цаст импекс ХХК-ийн Захирал Н.Баярсайхан, Заг ХХК-ийн Захирал Б.Нэмэхбаатар, Монгол базальт ХХК-ийн Захирал Л.Ариунболд, Нийслэл өргөө ХХК-ийн Захирал Б.Ганзориг нар анх үүсгэн байгуулж бүртгүүлэн гэрчилгээгээ авсан түүхтэй.

 

АНХДУГААР ЧУУЛГАН (2009.04.29) 

Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ-ын анхдугаар чуулган 100 орчим компани, салбарын 10 гаруй мэргэжлийн холбоод нэгдэж дүрэм, бүтэц зохион байгуулалт, цаашдын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хэлэлцэн, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг сонгосон байна. Ерөнхийлөгчөөр нь УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр “Жигүүр Гранд” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Баттөр, Барилгын үйлдвэрлэл хариуцсан, эрдэм шинжилгээ, сургалт хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр Барилгын инженерүүдийн холбооны ерөнхийлөгч Э.Ганзориг, Хот байгуулалт, архитектур хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр Б.Батболд, Барилгын ханган нийлүүлэлт хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр Б.Ганзориг нар тус тус сонгогдож байв.

 

2009 ОНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАВ

 

2010 ОНД ГАДААД ХАРИЛЦААГАА ТЭЛЖ, ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАВ

 

2011 ОНД САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТОМООХОН АЖЛУУДЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭВ

 

2012 ОНД ЯПОНЫ ХОККАЙДОГИЙН БАРИЛГЫН АССОЦИАЦИ, БАРИЛГЫН ТЕХНОЛОГИЙН ТӨВТЭЙ “ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ”-Т ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЭХЛЭЛИЙГ ТАВИВ

 

2013 ОНД ГИШҮҮДИЙГЭЭ ДЭМЖИЖ АЖИЛЛАВ

 

2014 ОНД АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН БАРИЛГЫН АССОЦИАЦУУДЫН ОЛОН УЛСЫН ХОЛБОО (IFAWPCA)-НД ГИШҮҮН БАЙГУУЛЛАГААР ЭЛСЭВ

 

2015 ОНД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА УЛАМ ӨРГӨЖҮҮЛЭН ТЭЛЭВ

Цаг үеийн тулгамдаж буй асуудлаар Нийслэлийн Ззасаг дарга С.Бат-Үүлтэй МБҮА-ийн Удирдах зөвлөлийн гишүүд ажил хэрэгч уулзалтыг хийв.
Монголын Эдийн засгийн форумын “Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын орчин” сэдэвт салбар хуралдааныг зохион байгуулав.  
Цаг үеийн тулгамдаж буй асуудлаар БХБ-ын Сайд Д.Цогтбаатартай МБҮА-ийн Удирдах зөвлөлийн гишүүд ажил хэрэгч уулзалтыг хийв.
МБҮА-ийн дэргэдэх ХАБ-ын клубын гишүүдийн ээлжит уулзалтыг хийв.
Цаг үеийн тулгамдаж буй асуудлаар БХБ-ын Сайд Д.Баянсэлэнгэтэй МБҮА-ийн Удирдах зөвлөлийн гишүүд ажил хэрэгч уулзалтыг хийв.
БХБЯ, МБҮА, Хөрөнгийн биржийн “Гурван талт санамж бичиг”-ийг байгуулж, салбарын компаниудыг үнэт цаасны зах зээлд IPO хийлгэх, бонд гаргаж санхүүжилтийг бий болгохоор дэмжин ажиллав.

 

 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2018-02-23 өдөр 23:02:5 цаг