МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ХӨХ ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ЭКСПОД ОРОЛЦОХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо 2017 оны 9 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд зохион байгуулах экспод оролцох ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хурал 8 дугаар сарын 31-ний өдөр БХБЯ-ны хурлын танхимд болж өнгөрөв. 
 
Уулзалтын эхэнд БХБЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Л.Билэгжаргал БХБ-ын Сайдын 2017 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн Ажлын хэсэг байгуулж томилох тухай тушаалыг  танилцуулсан.
Ажлын хэсэг нь дараах бүрэлдэхүүнтэй байна. Үүнд: 
Ажлын хэсгийн ахлагч: 
БХБ-ын Дэд сайд Ш.Лхамсүрэн
Гишүүд:
БХБЯамны Бодлого Төлөвлөлтийн газрын албаны дарга Л.Батжаргал
БХБЯамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газрын дарга Б.Гүнболд 
БХБЯамны Инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Болорчулуун
БХБЯамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газрын Эдийн засгийн коридор хариуцсан мэргэжилтэн н.Батбаяр
Төрийн орон сууцны корпорацийн Ерөнхий захирал Ж.Хичээнгүй
Барилгын хөгжилийн төвийн Дэд захирал, Ерөнхий инженер Б.Энхболд
МБҮА-ийн Ажлын албаны Гүйцэтгэх Захирал Л.Хулан
Монголын Хот байгуулалтын хөгжлийн танхимын ерөнхийлөгч н.Мижидсүрэн
Ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга: 
Гадаад хамтын  ажиллагааны хэлтсийн дарга Л.Билэгжаргал нар болно.
 
Хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг хөгжүүлэх,соёлын солилцоо, тэдгээрийг нэмэгдүүлэх үндсэн зорилготой тус экспод Монгол улсаас Хүнс Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийн яам ахлан ажиллаж байгаа бөгөөд БНХАУ-ын талаас БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ны Ардын Засгийн ордон нар хамтран зохион байгуулж байна.
Одоогийн урьдчилсан байдлаар Хятадын талаас 4 хоногийн турш явагдах хөтөлбөрт дараах арга хэмжээнүүд тусгагдсан. Үүнд:
- Хөрөнгө оруулалт 
- Хэлэлцээр, форум
- Үзэсгэлэн худалдаа
- Соёлын арга хэмжээ зэрэг үндсэн 4-н чиглэлээр уг арга хэмжээ явагдана. 
Барилга, хот байгуулалтын салбарын хувьд Монгол улс, БНХАУ-ын эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хүрээнд бүтээн байгуулалтын форум болон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хамтын ажиллагааны форумд ач холбогдол өгч оролцоно. 
 
Мөн хоёр талын Худалдаа аж үйлдвэрийн чуулга уулзалт энэ үеэр болох бөгөөд тус чуулганд манай орны хувийн хэвшлийн үйлдвэрлэгчид оролцох боломжтой гэж үзэж байна гэлээ. 
Түүнчлэн дараах 3 асуудлыг хөндөж ярилцлаа. Үүнд:
- Хурлын хөтөлбөрийн талаарх ярилцаж, БНХАУ-ын талтай урьдчилан зөвшилчих байдлаар  манай салбарт үр өгөөжөө өгөх, цаашид өөр салбарт ямар арга хэмжээ зохион байгуулж болох эсэх, БНХАУ-ын  барилга хот байгуулалтын салбартай цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бололцооны талаарх ярилцан цаашид ямар бодлого барих талаар зөвшилцөн БНХАУ-ын талруу санал, санамж бичгийн төсөл хүргүүлэх
- Замын Үүдийн чөлөөт бүс, түүнд хийгдсэн инженерийн дэд бүтцийг тодорхой эргэлтэнд оруулах.
Хөтөлбөрийн хувьд  экспод оролцогчид 9 дүгээр сарын 25-ны өдөр явж, 9 дүгээр сарын 30-ны өдрийн 17:00 цагт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотоос буцаж ирэх урьдчилсан хуваарийг БХБЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс мэдээллэв.
Ажлын хэсэг нь  тус экспотой холбоотойгоор  хөрөнгө оруулалтын боломжийг судлахаар үндсэн 3-н чиглэлийн зорилготойгоор ажиллаж байна. Үүнд:
1. Замын-Үүдийн дэд бүтцийн ашиглалтыг бий болгох үүднээс 200 га газрын зураг төсөл хөрөнгө оруулалт,  хот бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх 
2. Барилгын материалын импортын нэгдсэн хангамж болон сорил шинжилгээний лаборатори байгуулах төсөлд түүнийг зураг төслийн ажлыг эхлүүлэх
3. Хил дамнасан чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөөний төслийн хамтарсан мэргэжлийн багийг гаргаж хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг гаргаж хамтран ажиллах 
Өнөөдрийн Ажлын хэсгийг хуралдаж байгаа нь тус үндсэн чиглэсэн ажиллууд дээр Засгийн газрын тогтоол гаргуулж, БХБЯ-д хөрөнгө оруулах эрхтэй албан бичиг гаргуулах тал дээр хамтран ажиллаж байгаа бөгөөд энэхүү Экспод тус Ажлын хэсэг Замын-Үүд дэх дэд бүтцийн 200 га газарт хийгдэх хөрөнгө оруулах гол төсөл төлөвлөгөөг танилцуулах юм.
 
Дээрх ажлын хүрээнд дараах асуудлуудыг хөндөн ярилцлав. Үүнд:
- Хятадын хөрөнгө оруулалтаар дэд бүтэц, бүтээн байгуулалт хийх боломжтой газрыг тодорхой судалгааг гаргаж Замын-Үүд дэх дэд бүтэц ашиглалтыг хангах 200 га газарт хийгдэх дэд бүтцийн  ашиглалт төлөвлөтийн зөвшөөрөл, дэмжлэгийг БХБЯ-аас гаргуулах.
- МБҮА нь  барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгчээр цаашид ажиллах.
- Хөрөнгө оруулалтын гэрээ загварыг гаргах
1. Гэрээний ерөнхий загварыг гаргах
2. Мэргэжлийн багийг гарган ажиллуулах
3. Барилгын материалын хангамжийн асуудлуудлыг нийлүүлэх талаар гэрээнд тусган оруулах
Уулзалтын төгсгөлд ажлын хэсгийн бусад гишүүдээс барилгын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын өдөрлөг зохион байгуулах санал гаргасныг БХБЯ Хятадын талтай зөвшилцөж, хөтөлбөр гаргахаар болов. 
Дараагийн хурлыг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөр товлон уулзалт өндөрлөв.
 
Хүндэтгэсэн,
МБҮА-ийн Ажлын алба

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2018-06-29 өдөр 13:28:2 цаг