МОНГОЛ-ЧЕХИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН УУЛЗАЛТЫН ТУХАЙ МЭДЭЭ
Чехийн Гадаад Хэргийн яамны Европын бүс орнууд, эдийн засаг хөгжлийн хамтын ажиллагаа хариуцсан хэсгийн дэд сайдын орлогч Иван Янчарек тэргүүтэй Чехийн бизнесийн төлөөлөгчид 2017 оны 09 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилсан бөгөөд энэхүү айлчлалын хүрээнд 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Монгол-Чехийн бизнес эрхлэгчдийн уулзалт Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Хурлын зааланд зохион байгуулагдав.
 
Тус уулзалтыг нээж БНЧУ-ын Эдийн засгийн Танхимын Дэд ерөнхийлөгч Борживой Минарж болон МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав нар мэндчилгээ дэвшүүлэв. 
Уулзалтанд Монгол Улс дахь БНЧУ-ын ЭСЯ-ны болон БНЧУ-ын албаны төлөөлөгчид, МҮХАҮТ-ын удирдлагууд, Монгол, Чехийн талын бизнес эрхлэгчид нар оролцов. Тус уулзалтанд МБҮА-ийн Ажлын албаны Гүйцэтгэх захирал Л.Хулан оролцов. Уулзалтаар БНЧУ-ын тухай, БНЧУ-Монгол Улс хоорондын харилцаа, болон компаниудын талаарх танилцуулгыг хийсэн бөгөөд эцэст нь ганцаарчилсан уулзалтаар үргэлжлэв. Тус айлчлалын хүрээнд дараах БНЧУ-ын компаниуд оролцож өөрсдийн танилцуулгыг хийв.
1. БНЧУ-ЫН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ТАНХИМ: Танхим нь БНЧУ-д бизнесийн боломжийг бий болгох, улс орны эдийн засгийн тогтвортой байдлыг хөгжүүлэн бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр арга хэмжээ явуулдаг. Нийтдээ 68 бүс нутгийн 102 мэргэжлийн холбоодыг нэгтгэсэн 15,000 орчим гишүүдтэй. http://www.komoracz.eu
2. ЧЕХ МОНГОЛЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ: Танхим нь 2004 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Чех-Монголын компани, бизнес эрхлэгчдийн хоорондын бизнесийн харилцааг дэмжих зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн бус байгууллага юм. http://www.cemok.org/profil.html
 
3. ЭГТ ЭКСПРЕСС ЦЗ: Тус компани нь Зүүн Европ, Төв Азийн /Монгол Улс/ чиглэлд олон улс хоорондын тээвэр хийдэг. Тус компани нь хуучин ЗХУ-ын орнууд болон Ойрхи Дорнодын улсуудыг Европын улс орнуудтай тээвэр-логистикоор холбон ажиллахыг эрмэлздэг. 5 кг-аас дээш жинтэй ачааг төмөр зам, усан зам болон агаараар тээвэрлэх үйлчилгээг үзүүлдэг.
http://www.egt.cz/en/our-headquarters
4. АРГО ГРУПП ХК: Тус компани нь Тээвэр зуучлалын иж бүрэн үйлчилгээг үзүүлдэг. АРГО БОХЕМИА ХХК нь санхүүгийн төдийгүй цаг хугацааны хувьд ч ашигтай үйлчилгээг санал болгодог. 1995 оноос хойш зах зээлд ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд Зүүн Өмнөд Европын орчимд үйл ажиллагаагаа төвлөрүүлэн явуулдгийн ачаар Төв, Зүүн Өмнөд болон Зүүн Европын худалдааны болон тээвэрлэгч компаниудыг холбодгоороо чухал ач холбогдолтой. Арго Бохемиа ХХК компани нь орон нутгийн болон гадаадын авто замын тээвэрлэлт, төмөр замын тээвэрлэлт, усан замын тээвэрлэлт, агаарын замын тээвэрлэлт хийхээс гадна БНЧУ болон Словак Улсын гаалийн агуулахад бараа, бүтээгдэхүүн хадгалах үйлчилгээнүүдийг бүгдийг цогцоор нь үзүүлдэг. Мөн түүнчлэн, Европ-Монгол хоёр улсын хооронд тээвэрлэлтийн иж бүрэн үйлчилгээг үзүүлдэг арвин туршлагатай компани юм. http://www.argogroup.cz
 
 
5. ФЕРРИТ ХХК: Тус компани нь дүүжин, араат, төмөр замт, тороост зэрэг уул уурхайн ашигт малтмал, ачаа тээвэрлэх системүүдийг өргөх нэмэлт төхөөрөмжийн хамт үйлдвэрлэдэг төдийгүй үйлчлүүлэгчдээ олон үйлдэлт ачаа ачигч, уул уурхайн тусгай зориулалтын машин механизмаар хангах, зураг төсөл боловсруулах зэрэг иж бүрэн үйлчилгээг үзүүлдэг. Худалдаа, нийлүүлэлт, засвар үйлчилгээгээ чанартай бөгөөд үр ашигтай болгох үүднээс Орос, Польш, Украйн, Казахстан, Словак, Хятад зэрэг орнуудад охин компаниудаа байгуулсан. http://ferrit.cz/en/about-company
 
6. АГРОМОНТ ВИМПЕРК ХХК: Тус компани нь 1992 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд тэр цагаас хойш өнөөг хүртэл Чех болон Словакийн зах зээл дээр үхэр, гахай, шувууны аж ахуйн барилга байгууламж, технологийг нийлүүлсээр ирсэн арвин туршлагатай компани юм. Одоогийн байдлаар 90 орчим ажилчин, албан хаагчидтай, үйлдвэрлэлээ Бохумилицэ болон Вимпэрк хотуудад явуулдаг. Эдгээр үйлдвэрлэлийн төвүүд дээрээ фермерийн аж ахуйн ган бүтэц, түүнчлэн саалтуурын хаалтууд, тэжээлийн тэвшнүүд, бэлчээрийн сараалжууд, бага оврын сүүний үйлдвэрийн сүү зөөвөрлөх тэргэнцэр гэх мэт тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг. 2010 онд Словак Улсад, 2012 онд Моравад, мөн түүнчлэн Монгол Улс болон ОХУ-д өөрийн Худалдааны төлөөлөгчийн газруудыг нээсэн. Дээрх тоног төхөөрөмжүүдээс гадна био-хийн станц, нарны энергийг ашиглан цахилгаан үүсгэх станцуудын үйлдвэрлэл, мөн түүнчлэн зураг-төсөл хийхээс авахуулаад барьж байгуулах, зөвлөх үйлчилгээ явуулах, санхүүжилт, хөнгөлттэй зээл авах тал дээр зөвлөх зэрэг цогц үйлчилгээнүүдийг үзүүлдэг. http://www.agromont.cz/index.php?lang=en#
 
7. АТЕЛИЕР ЦУНАМИ ХХК: Тус компани нь 1993 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд барилгын зураг-төсөл, архитекторын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг арвин туршлагатай юм. 8 инженер-архитектор, 12 барилгын инженер болон бусад ажилтан нийлсэн нийт 25 орчим ажилчидтай өөрийн үйл ажиллагааг явуулж байна. БНЧУ-ын томоохон компаниудын /Шкода авто, Төв шуудан г.м./ зураг-төсөл, архитеторын ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Мөн түүнчлэн, гадаадын олон барилгын архитектор, дизайны төслүүд дээр ажилласан. Голландад төслөө дуусгаад одоогийн байдлаар Австри, ОХУ-д ажиллаж байна. http://www.atsunami.cz/en
 
8. СаЗ ХХК: Тус компани нь тусгай төмөр зам болон авто замын машин механизм, агаарын нэвтрэх платформ, эсэргүүцэл өндөртэй гагнуур хийх тоног төхөөрөмж, метал конструкци үйлдвэрлэх, төмөр замын болон авто зам засварлах, цэвэрлэх машин техник, эд ангиудыг үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг 60 гаруй жилийн түүхтэй компани юм. Монгол Улсад хамтран ажиллах түнш, дистрибьютор, худалдан авагч хайж байна. http://www.saz.cz/en/
 
9. АСПЕРА ХХК: Тус компани нь 1991 онд үүсгэн байгуулагдсан, Чех Улсдаа 16 салбартай, 200 гаруй ажилтантай, цахилгааны монтаж хэрэгслийн бараа, материалын борлуулалт хийдэг компани юм. Чехийн болон гадаадын олон үйлдвэрлэгчидтэй маш уян хатан, түргэн нөхцлөөр шуурхай хамтран ажилладаг. Мөн түүнчлэн, 2013 оноос хойш гөлмөн төмрийн үйлдвэрлэлийг явуулж, төмрийн гадаргууны өнгөлгөөг хийх үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Монгол Улсад Аспера Улаанбаатар ХХК-тай хамтарсан компаниийг байгуулж, 2017 оны 07 дугаар сарын 5-ны өдөр Эрчим хүчний яамтай Монгол Улсын баруун бүсэд нүүрсээр ажилладаг 100 МВ хүчин чадал бүхий цахилгаан станц, 35 МВ хүчин чадал бүхий дулааны станциудыг барих Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. http://www.aspera.cz/
 
10. ОСПРО ПРОДАКШН ХХК: Тус компани нь компаниудад чанартай ажилчин зуучлах үйлчилгээг явуулдаг. Компаниудын хүсэлтийн дагуу шаардлагатай байгаа чанартай, мэргэжлийн ажилчдыг бэлтгэж өгөхөөс гадна тэднийг ажилдаа орсны дараа ч мэргэжлийнх нь талаар хөгжүүлэх чиглэл дээр анхаарч ажилладаг байна. http://www.ospromb.cz/uvod
11. БОХЕМИА МЮЛЛЕР ХХК: Тус компанийг 1997 онд өндөр (LV), их өндөр (MV), маш өндөр (HV) хүчдэлийн чиглэлээр мэргэшсэн, хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд үүсгэн байгуулжээ. Иймээс тус компани нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн уурхай, томоохон үйлдвэрүүд, эрчим хүч үйлдвэрлэгчид болон эрчим хүч дамжуулах байгуулагуудтай хамтын ажиллагаа чиглүүлж эхэлсэн байдаг. Сүүлийн үед гол төлөв дараах үйл ажиллагаануудыг явуулж байна. Үүнд: - - эрчим хүчний объектуудын иж бүрэн технологи болон төслийг боловсруулах 
- бүх төрлийн хучдэл бүхий тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж суурилуулах 
- уул уурхайн цахилгааны технологийг нийлүүлэх 
- эрчим хүчний технологийн софтвэр программыг боловсруулах зэрэг болно. http://www.bohemiamuller.cz/ 
 
12. ХААНЗАА ХХК: Тус компани нь бохир ус, хог хаягдлыг цэвэршүүлэх, боловсруулах болон барилгын чиглэлээр олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Ялангуяа ус, бохир ус цэвэршүүлэн боловсруулах тал дээр 10 гаруй жилийн туршлагатай. Үйлдвэрлэлийн олон салбар, тэр дундаа уул уурхайн барилга угсралт, нийлүүлэлт, суурилуулалт, загвар-дизайн гаргах чиглэлээр идэвхтэй ажилладаг. Монгол Улсад чехийн хөгжлийн хамтын ажиллагааны хэд хэдэн том, жижиг төслүүдийг хэрэгжүүлсний дундаас Дархан хотын Нэхийний үйлдвэрт ус цэвэршүүлэх байгууламжинд ашигласан технологиороо Монгол Улс болон Чех Улсад патент авсан. Мөн түүнчлэн, арилжааны шугамаар Оюу Толгойн уурхайн цэвэрлэх байгууламж, Хөшигтийн хөндийн нисэх буудлын цэвэрлэх байгууламж зэргийг барьсан болно. http://www.khaanzaa.eu/khaanzaa/
 
Хүндэтгэсэн,
МБҮА-ийн Ажлын алба

 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2018-06-29 өдөр 14:21:0 цаг