ОЛОН УЛСЫН ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ИНСТИТУТ БУЮУ МОНГОЛ УЛС ДАХЬ АЛБАН ЁСНЫ САЛБАР “ПИ ЭМ АЙ МОНГОЛИА ЧАПТЭР” ТББ-ЫН ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ОЛОН УЛСЫН БАГА ХУРЛЫН ТОВЧ МЭДЭЭ
Олон улсын Төслийн удирдлагын институт (Project Management Institute буюу PMI)-ын Монгол Улс дахь албан ёсны салбар “Пи Эм Ай Монголиа Чаптэр” ТББ (PMI Mongolia Chapter)-ын Төслийн Удирдлагын IV дүгээр Олон улсын бага хурлын чуулга уулзалт нь “ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛД ХӨТЛӨХ ТӨСЛИЙН УДИРДЛАГА” сэдвийн хүрээн дор төслийн менежерүүд, хувийн хэвшлийн компаниуд, төрийн байгууллагууд болон бусад бүх оролцогч талуудыг нэг дор цуглуулан төслийн удирдлагын үндэсний хөгжилд оруулах хувь нэмэр, сайн туршлагыг харилцан ярилцах, бие биенээсээ суралцах боломжийг бүрдүүлэх зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд Бэст Вестерн Туушин Зочид буудлын Хурлын танхимд 2 өдөр амжилттай болж өнгөрлөө. Тус хурлын эхний өдөр хурал, зөвөлгөөн хоёр дахь өдөр нь сургалт гэсэн зохион байгуулалттайгаар болов.
Олон улсын төслийн удирдлагын мэргэшсэн зэрэглэл тогтоох эрх бүхий, төслийн удирдлагын мэргэжилтнүүүдийн хамгийн том сайн дурын холбоо (PMI) нь дэлхийн хэмжээнд 700 мянга гаруй гишүүд, дэмжигчтэйгээр 190 оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Монгол Улс дахь салбар нь 2014 оноос албан ёсны эрхтэйгээр төслийн удирдлагын хөгжлийг дэмжих зорилгоор төслийн удирдлагын сэдэвчилсэн сургалтууд, уулзалт, хэлэлцүүлэг болон мэргэшсэн зэрэглэл тогтоох олон улсын шалгалтыг тогтмол зохион байгуулж, 20 орчим төслийн удирдагчийг бэлтгэн гаргасан байгуулага юм.
Тус Хурлын эхний өдөрт БНСУ, Япон, Хонг Конг, Тайванийн төлөөлөгчид илтгэл тавьж, туршлагаасаа хуваалцсан ба мөн манай улсад хэрэгжиж байгаа томоохон төслүүдийг удирдсан гадны экспертийн төлөөллүүдээс туршлагаа хуваалцахаас гадна Монгол Улсын салбар бүрийн шилдэг илтгэгчүүд оролцон санаа, бодлоо хуваалцан, дараах сэдвийн хүрээнд илтгэлүүдээ тавив. Үүнд:
- Сангийн яамны дэд сайд Х. Булгантуяа: 
 
Уул уурхай, дэд бүтцийн тэргүүлэгч компаний удирдлагууд: 
- Мишел Шарон, “ОюуТолгой”ХК-ны далд уурхайн төслийн захирал: 
- Ц.Түмэнцогт, “Эрдэнэс Монгол”  компанийн Гүйцэтгэх захирал:
 
 Банк, санхүүгийн салбарын тэргүүлэгчид: 
- Ө.Ганзориг, Голомт банкны Гүйцэтгэх захирал:  
- Арвинд Жоши, Хас банкны Дижитал банкны захирал:
 
Мэдээллийн технологийн шилдэгүүд: 
- Н. Баттулга, “Ай Ти Зоон” компанийн ТУЗ-ийн дарга: 
- Маркус Валтер, “Прайсвотер Кооперхаус” компанийн Зүүн-өмнөд Азийн асуудал    хариуцсан дижитал төслийн удирдагч:  
 
Бусад салбарын манлайлагчид: 
- Ж. Майзориг, “Эм Ди Эс Ханлекс” Хуулийн фирмийн партнер: 
- Малколм Вэйд, “Монголжин прайвет капитал” компанийн хөрөнгө оруулалтын  захирал: 
 
PMI байгууллагын бусад салбарын шилдэг төслийн удирдагчид: 
- Розанна Хо, Гонг-конг Чаптэрийн Ерөнхийлөгч:  
- Николас Лим, Баруун Австралийн Чаптэрийн Дэд ерөнхийлөгч: 
зэрэг болно.
 
Мөн уг хурлын үеэр МБҮА болон Олон улсын Төслийн Удирдлагын Институт (PMI) хооронд “Хамтын ажиллагааны гэрээ”-г МБҮА-ийн Ажлын албаны Гүйцэтгэх захирал Л.Хулан болон Төслийн менежментийн хүрээлэнгийн Монгол Улс дахь салбарын Ерөнхийлөгч Н.Баттулга нар үзгэлцгээв.
 
 
Хоёр дахь өдрийн арга хэмжээгээр Байгууллага болон Дэд бүтцийн сэдвийн хүрээнд дараах илтгэлүүдийг тавив. Үүнд: 
- Оюу Толгой ХХК-ийн Стратегийн менежер Г.Батбаатар: “Худалдан авалтын шаардлага, түүнийг хэрхэн чадавхижуулах вэ?” 
- Эм Си Эс Проперти ХХК-ийн Төслийн удирдлагын захирал Г.Ган-Өлзий: “Хууль зүйн гэрээ болон шүүхийн хэрэгжилт”
- Голомт банкны ЖҮБ-ийн Хэлтсийн захирал А.Наранхүү: “Голомт банкны Бизнес төлөвлөлтийн үйл явц, дахин төлөвлөлт”
Харин Үйлчилгээ болон бусад сэдвийн хүрээнд дараах илтгэлүүдийг тавив. Үүнд:
- IT zone, Төслийн Удирдагч Э.Ганцэцэг: “Төслийн менежментийн техник хэрэгсэл”
- PwC Австрали, Төслийн багийн удирдагч Маркус Волтер: “Төслийн менежмент”
- Баруун Австрали, PMI Дэд Ерөнхийлөгч Николэс Лим: “Харилцаа холбоо болон Дизайны шийдэл”
- Монголын Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэгчдийн Үүсгэн байгуулагч Э.Азжаргал: “Бүтээлч байдал” зэрэг болно.
 
 
 
 
Хүндэтгэсэн,
МБҮА-ийн Ажлын алба
 

 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2018-07-06 өдөр 14:21:4 цаг