МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИЙН 10 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД “ШИЙДЛИЙГ САНААЧЛАГЧИД” ТЭМЦЭЭН-УРАЛДААНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МБҮА нь 10 жилийн ойн хүрээндээ оюутнуудыг дэмжих, барилгын салбарт нэвтрүүлэх шинэ санаа, дэвшилтэт технологийн шийдлийн төслүүдийг илрүүлж, тэдгээрт хөрөнгө оруулах, ажил олгогч, суралцагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “ШИЙДЛИЙГ САНААЧЛАГЧИД” тэмцээн-уралдааныг үе шаттайгаар зохион байгууллаа.

МБҮА, МУИС-ийн Бизнесийн Сургууль, ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургууль, Хөдөө, Аж Ахуйн Их Сургууль, Их Засаг Олон Улсын Их Сургууль, Монголын Үндэсний Их Сургууль, Техник Технологийн Дээд Сургуультай хамтран зохион байгуулж буй тус тэмцээний 1 дүгээр шатны шалгаруулалт 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдаж, тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнээр МБҮА-ийн УЗГ, Монгол Базальт ХК-ийн ТУЗ-ын Дарга  Л.Ариунболд, УЗГ, Ультрасоник ХХК-ийн Ерөнхий захирал Б.Чимэгцэцэг, УЗГ, Ти энд Жи ХХК-ийн Ерөнхий захирал Н.Цогтоо, МУИС-ийн Бизнесийн Сургуулийн Захирал Др.Проф. Ч.Энхбаяр, ШУТИС БАС-ийн Захирал Др.Дэд проф. Э.Нинжгарав нар ажиллав.

Тэмцээнд ШУТИС, МУИС, ХААИС, ТТДС, ИЗОУИС, Хүрээ МХТДС зэрэг сургуулиудын 120 гаруй оюутны 34 багууд Үйлдвэрлэлд нэвтрүүлэх шинэ санаа шийдлээ танилцуулснаар 15 баг дараагийн шатанд оролцохоор шалгарч, тэмцээн-уралдааны сүүлийн шалгаруулалт хүртэлх 14 хоногийн хугацаанд МУИС-БИС-ийн багш нараас бүрдсэн Зөвлөх багш дасгалжуулагчдын тусламжтайгаар өөрийн бизнесийн санаа, шийдлүүдийг сайжруулан хөгжүүлэхээр болов.

Ийнхүү ШИЙДЛИЙГ САНААЧЛАГЧИД” оюутан залуусыг дэмжих тэмцээн-уралдааны 2 дугаар шат буюу эцсийн шат 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр МУИС-ийн Номын санд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээний эцсийн шатны Шүүгчдээр МБҮА-ийн Гүйцэтгэх захирал Л.Хулан, МБҮА-ийн УЗГ, Монгол базальт ХК-ийн Ерөнхий захирал Л.Ариунболд, Ти энд Жи ХХК-ийн Ерөнхий захирал Н.Цогтоо, Ультрасоник ХХК-ийн Ерөнхий захирал Б.Чимэгцэцэг, МУИС-БИС-ийн Гүйцэтгэх захирал, Др.Проф. Ч.Энхбаяр, ШУТИС-БАС-ийн Захирал, Др.Дэд проф. Э.Нинжгарав, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн Др., Дэд проф. Ч.Лодойравсал нар ажиллав

Тэмцээнд ШУТИС, МУИС, ХААИС, ТТДС, ИЗОУИС, Хүрээ МХТДС зэрэг сургуулиудын 120 гаруй оюутны 34 баг Үйлдвэрлэлд нэвтрүүлэх шинэ санаа, шийдлээ танилцуулснаас 15 баг эцсийн шатны шалгаруулалтанд оролцохоор шалгарч, тэмцээн-уралдааны эцсийн шалгаруулалт хүртэлх 14 хоногийн хугацаанд багийн гишүүдэд санаагаа хөгжүүлэх, бизнес загвараа тодорхойлох, хэрхэн илтгэлээ тавих талаар МУИС-БИС-ийн багш нараас бүрдсэн Зөвлөх багш, дасгалжуулагчид 2019 оны 04 дүгээр сарын 27 болон 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрүүдэд МУИС-БИС-ийн Бизнес Консалтинг сургалтыг зохион байгуулав. Шалгарсан 15 багаас нэг баг оролцоогүй бөгөөд 2 баг нийлснээр эцсийн шатанд 13 баг өөрсдийн шийдлийг танилцуулав.

Хоёр дугаар шатанд дараах багууд шалгарав. Үүнд:

  1. ШУТИС-БАС: Хаягдал ашиглан барилгын туслах материал гарган авах судалгаа
  2. ШУТИС-БАС: Ус шүүрдэг бетон  
  3. ИЗОУИС-ийн Үндэсний инженер технологийн сургууль: Автозамын хучилтын сууринд геотор ашиглах судалгаа
  4. ИЗОУИС-ийн Үндэсний инженер технологийн сургууль: Оюутны зургийн ширээний шийдэл
  5. ХААИС: “Хөнгөн цагаан хэв хашмал”-ыг Монголдоо оруулж ирэх, улмаар Монголдоо үйлдвэрлэх
  6. ШУТИС-БАС: Хонины ноосон дулаан тусгаарлах үетэй, хаягдал материал ашигласан блок (бетон, керамик)
  7. ШУТИС: Даацын хөөсөн бетон
  8. ШУТИС: Цөөн давхар барилгын овоолттой хөрсөнд барилгын буурь суурь бэлтгэх
  9. ХААИС-ИТС: Хагас бөмбөлөгөн карказан хувийн орон сууцны барилга ба түүний экологи, эдийн засгийн үр ашиг
  10. ШУТИС-БАС: Улаанбаатар хотын газрын доорх усны нөөцийг нэмэгдүүлэх арга
  11. Хүрээ-МХТДС: Хаягдал HDPE хуванцар ашиглан спортын гадна талбайн хавтанцар хийх
  12. ҮБХИС: Гадна талбайн хоёр үйлдэлт цэвэрлэгээний төхөөрөмж
  13. ШУТИС-БАС: Автомашин угаалгын газрын ашигласан усыг дахин ашиглах технологийн шийдэл зэрэг байв.

Тэмцээн-уралдаан нь багууд өөрсдийн санаагаа 5 минутанд багтаан танилцуулсны дараа шүүгчид багуудаас харилцан асуулт асуух хэлбэрээр явагдаж дууссаны дараа дараах багууд шалгарав. Үүнд:

1 дүгээр байр: ШУТИС-БАС - Хаягдал ашиглан барилгын туслах материал гарган авах судалгаа /3 сая төгрөгийн мөнгөн шагналтай/

2 дугаар байр: ШУТИС-БАС Автомашин угаалгын газрын ашигласан усыг дахин ашиглах технологийн шийдэл /2сая төгрөгийн мөнгөн шагналтай/

3 дугаар байр: ШУТИС-БАС - Ус шүүрдэг бетон /1 сая төгрөгийн мөнгөн шагналтай/ гэсэн шийдлүүд шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналын хамтаар хүртлээ.

 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2019-05-09 өдөр 17:13:1 цаг