МБҮА-ИЙН БҮХ НИЙТИЙН ЭЭЛЖИТ IV ЧУУЛГАН 2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 29-НД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын барилга, бүтээн байгуулалтын салбарын ирээдүйн хөгжлийг дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн тодорхойлж, хамт олныхоо ашиг сонирхлын илэрхийлэл, дуу хоолой болж байгаа Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн гишүүн байгууллагууд нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд эв нэгдэл, нөөц бололцоогоо бүрэн дайчлан ажиллаж, эх орныхоо бүтээн байгуулалтын олон чухал томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн амжилтаар саяхан 10 жилийнхээ ойгоо тэмдэглэсэн МБҮА нь БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ IV ЧУУЛГАНАА 2019 оны 5 дугаар сарын 29-ны өдөр Холидэй Инн зочид буудлын Хурлын Танхимд амжилттай зохион байгууллаа. 

Чуулганаар МБҮА-ийн 2016-2018 онд хэрэгжүүлсэн Стратеги төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан, Хяналтын зөвлөлийн тайлан, МБҮА-ийн 2018-2022 онд хэрэгжүүлэх Стратеги төлөвлөгөөний төслийг тус тус хэлэлцэж дүрэмдээ өөрчлөлт орууллаа.

Мөн 3 жил тутамд удирдах бүрэлдэхүүнээ шинээр сонгодог дүрмийнхээ дагуу зохион байгуулалтын асуудыг хэлэлцэж 35 хүний бүрэлдэхүүнтэй Удирдах зөвлөл болон 5 хүний бүрэлдэхүүнтэй Хяналтын зөвлөлийг сонгож, шинээр сонгогдсон Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн анхдугаар хуралдаануудаар удирдлагуудаа сонголоо.

Чуулганы хэлэлцсэн асуудлуудаар санал хураах сонгуулийн үйл ажиллагааг МБҮА анх удаагаа “Добу Технологи”  ХХК-ийн дэмжлэгтэйгээр цахимаар явуулсан нь цаг хэмнэсэн, санал хураалтын үйл ажиллагааг боловсронгуй болгосон шинэлэг ажил болов.

Удирдах зөвлөлийн хуралдаанаар МБҮА-ийг 2018-2022 онд удирдаж ажиллахаар МБҮА-ийн Ерөнхийлөгч, “Макс өргөө” ХХК-ийн захирал Д.Цэрэнжигмэд, Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр “Цаст групп” ХХК-ийн захирал Н.Баярсайхан нарыг удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар улираан сонгосон бол “Заг групп” ХХК-ийн Захирал Б.Нэмэхбаатар, “Эко Констракшн” ХХК-ийн Захирал С.Нямдаваа, “Роял Нью Кэстл” ХХК-ийн Захирал Д.Өнөрболор, “Номин Констракшн Девелопмент Групп”-ийн Захирал Б.Хүрэлхүү, “Монгол  Базальт” ХК-ийн ТУЗ-ын Дарга Л.Ариунболд, “Ультрасоник” ХХК-ийн Захирал Б.Чимэгцэцэг, “Гэрэгэ Групп” ХХК-ийн Захирал Д.Цэнд нарыг тус тус Дэд ерөнхийлөгчөөр сонголоо.

МБҮА-ийн Хяналтын зөвлөлийн Гишүүдээр “Үлэмж” ХХК-н Захирал С.Ганзориг,  “Энх Ариун Чулуун” ХХК-н Захирал Д.Одгэрэл, Монгол Банкны Дотоод  аудитын газрын Дарга Д.Аюуш, “Эрдэс Плазм” ХХК-н Санхүүгийн зөвлөх Х.Бямбасүрэн, СЭЗИС-ийн Багш, Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан нарыг улираан сонголоо.

______________________________________________________________________________________

Түүнчлэн Чуулгантай холбоотой мэдээллийг дараах олон нийтийн хэвлэл мэдээллийн сувгуудаар хүлээн авч үзнэ үү. 

  • Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн Цагийн Хүрд мэдээллийн хөтөлбөр /2019.05.29/         http://www.mnb.mn/i/175637 
  • MNC мэдээллийн суваг 
  • www.ikon.mn вэбсайт              https://ikon.mn/n/1l5k 
  • www.news.mn вэбсайт            https://news.mn/r/2144267/ 
  • www.barilga.mn вэбсайт          https://news.mn/r/2144267/ 

 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2019-05-30 өдөр 18:46:0 цаг