Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Монголынхоо нийт ард түмэн, наадамчин олондоо Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье!

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Монголынхоо нийт ард түмэн, наадамчин олондоо Тулгар төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Тусгаар тогтнолын 107, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний  их баяр наадмын мэндийг Монголын барилгын үндэсний ассоциацийн нийт гишүүн байгууллагууд тэдгээрийн ажилтан ажиллагсадын зүгээс болон хувиасаа хүргэж байна.

Манай байгууллага улс орны нийгэм эдийн засгийн гол тулгуур болсон барилгын салбарын 150 гаруй компаниудыг эгнээндээ нэгтгэн, барилгын салбарт сайн засаглалыг бий болгоход төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдааг сайжруулж, барилгын зах зээлийн тогтвортой өсөлтийг  хангахын төлөө чармайн ажилладаг бөгөөд өнөөдөр ч манай гишүүн байгууллагууд Монгол орны өнцөг булан бүрт барилга бүтээн байгуулалтыг өрнүүлэн эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Дэлхийн өнцөг булан бүрт тархан амьдарч буй монголчууд, та бүхэн минь, Бөх нь хүчтэй, морьд нь хурдтай, эрхий мэргэн харваачид нь цэцтэй байж,  дэнж хотойтол сайхан наадаарай.
 

Хүндэтгэсэн, 
Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн Ерөнхийлөгч

Д.Цэрэнжигмэд

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2019-07-10 өдөр 15:35:1 цаг