МБҮА нь БНЧУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Бүгд Найрамдах Чех Улсын Худалдааг дэмжих байгууллага, Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай худалдаа, эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Энэ жил БНЧУ-ын Гадаад Харилцааны Яамтай хамтран Монгол-Чехийн бизнес уулзалтыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан бөгөөд 2 улсын уул уурхайн ашиглалтын, хөрөнгө оруулалтын эрх зүйн зөвөлгөө олгох, барилгын, программ хангамжийн, хөдөө аж ахуй зэрэг томоохон компаниуд оролцлоо. 

Уулзалтын үеэр Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, БНЧУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг зурах ёслолын арга хэмжээ амжилттай болж, хоёр талын урт удаан хамтын ажиллагааны эхлэл тавигдлаа. МБҮА талаас Дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар гарын үсэг зурж, гишүүн байгууллагуудын төлөөлөл оролцож, үр өгөөжтэй B2B уулзалтуудад хамрагдав. 

Та бүхний хамтын ажиллагаанд гүнээ талархал илэрхийлье!

 

МБҮА-ийн Ажлын алба

 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2019-10-01 өдөр 15:15:0 цаг