БИЗНЕСИЙН ХОЛБООД, ТББ-УУД ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

COVID-19 нөхцөл байдлаас хамааран энэхүү цаг үер үүсээд буй эдийн засаг уналт, бизнест тулгарч буй хүндрэл бэрхшээлүүд төсөөлж байснаас богино хугацаанд нэмэгдэж байгаа учир эрсдэлийг бууруулах, бизнес, ажлын байрыг хамгаалах талаар МҮХАҮТ-аас гаргасан саналуудыг хэрэгжүүлэх, бусад цогц арга хэмжээг яаралтай авахыг шаардаж бизнесийг дэмжих байгууллагууд, холбоод хамтарсан мэдэгдэл гаргалаа.

Уг мэдэгдэлд МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, Улаанбаатар хотын худалдааны танхим, Монголын бизнесийн зөвлөл, ОУЭХАҮХ-ны Монгол дахь салбар гэсэн 5 байгууллага, Монголын банкны холбоо, Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ зэрэг 10 холбоо нэгдэж буйгаа зарлалаа.

Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын нийт гишүүдийг төлөөлж Дэд ерөнхийлөгч Б.Чимэгцэцэг болон Гүйцэтгэх захирал Л.Хулан нар нь санал бодлоо илэрхийлсэн бөгөөд тус уулзалтын үеэр Гүйцэтгэх захирал Л.Хулан нь "НДШ болон НӨАТ-ыг тодорхой хугацаагаар зогсоох саналыг гаргаж байна. Зээлийг хойшлуулж, хүүгийн төлөлтийг царцаах арга хэмжээ авч ажиллах талаар санал гарлаа. Бартер, өрийн сүлжээнээс гарахын тулд төлбөрийн гүйлгээнд векселийг ашиглан компани хооронд өрийн бичиг гаргаж, төлбөр тооцоо хийж нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Барилгын салбарт  гол тулгамдсан асуудал нь орон сууцны борлуулалтын асуудал. Байр зарагдахгүй байна. Төрөөс орон сууц дахин барихад санхүүжилт олгохоос илүү одоо байгаа орон сууцыг худалдан борлуулах тал дээр идэвхтэй санаачилга гарган ажиллах хэрэгтэй байна. Компаниуд дээр ирж байгаа шүүхийн шийдвэр, татвар актыг багасгах тал дээр анхаарах хэрэгтэй "-г онцолсон юм.

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2020-03-17 өдөр 14:48:3 цаг