МБҮА ТББ-ЫН АЖЛЫН АЛБА АРХАНГАЙ АЙМАГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ БҮАТЗ-ТЭЙ ААНБ-УУДЫН ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
МБҮА ТББ-ын Ажлын алба нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй  ААНБ-уудын удирдлагуудтай уулзалт зохион байгуулан ажилласан бөгөөд  уулзалтын үеэр МБҮА ТББ-ын танилцуулга болон БҮАТЗ олгох үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийн, хүрэлцэн ирсэн ААНБ-уудад зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллав.
 
 
Архангай аймагт нийт БҮАТЗ-тэй 29 ААНБ байдаг бөгөөд үүнээс 3 ААНБ барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна.
Архангай аймагт сүүлийн жилүүдэд баригдсан барилга байгууламж , их засварын ажлуудаас орон нутгийн барилгын томоохон компаниуд дараах  ажлуудыг  тендерээр авч гүйцэтгэсэн байна.
“Гурван тамир” ХХК  нь Архангай аймгийн Эрдэнэбулган   сумын 960 суудалтай  2 дугаар сургуулийн барилга, 3 дугаар сургуулийн барилгын өргөтгөл,  300 ортой Нэгдсэн эмнэлгийн барилга, Сургалт, олон нийтийн мэдээллийн төвийн барилга, Хангай сумын дотуур байрын барилгын их засвар, Батцэнгэл сумын сургуулийн барилгын засварын ажил 
“Цагаан сүмбэр” ХХК нь  Архангай аймгийн  Хангай сумын Соёлын төв, спорт заалын их засвар , Архангай аймгийн Эрдэнэбулган суманд  Бизнес инкубаторын төвийн барилга, Хангай сумын Дотуур байрын өргөтгөлийн барилгын ажлыг тус тус гүйцэтгэсэн байна.  
 
МБҮА ТББ-ын Ажлын алба

 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2020-10-09 өдөр 14:29:2 цаг