"БАРИЛГА УГСРАЛТЫН ҮЕ ШАТНЫ АЖЛЫН ЧАНАР, ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО" Зөвлөгөөн болно.
"Барилга байгууламжийн чанарын улсын зөвлөгөөн-2020" арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй "Барилга угсралтын үе шатны ажлын чанар, хяналтын тогтолцоо" салбар зөвлөгөөн болно.
 
Барилгын чанар гэдэг олон хүчин зүйлээс шалтгаалах бөгөөд тэдгээр нь барилгын зураг төсөл, материал, төсөв үнэ бүрдэлт, угсралт зэрэг ажил бүртэй салшгүй холбоотой билээ. Барилга байгууламж нь хүний аюулгүй ажиллах, амьдрах бүхий л нөхцлийг бүрдүүлж, холбогдох шаардлагуудыг хангасан байх ёстой. Тиймээс олон үе шаттай барилгын үйл ажиллагаа тухай бүрдээ чанар шаарддаг.
 
Иймд барилга угсралтын ажил, түүнд оролцогчдын нөхцөл байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлох чухал үйл ажиллагаа болох "Барилга угсралтын үе шатны ажлын чанар, хяналтын тогтолцоо" салбар зөвлөгөөн 2020 оны 10 дугаар сарын 21-нд Барилгын Хөгжлийн Төвийн хурлын танхимд 09:00 цагт болно.
 
Зөвлөгөөнд барилгын салбарын аж ахуйн нэгж байгуулагууд болон мэргэжилтнүүдийг оролцохыг урьж байна. 
 
Зөвлөгөөнд оролцох мэргэжилтнүүд доорх линкээр бүртгүүлнэ үү.
 
 
Хүний тоо хязгаартай тул тоо бүрдсэн тохиолдолд бүртгэлийг хаана. Амжиж бүртгүүлээрэй.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-1515, 94940985 утсаар тодруулна уу. 
 
Хүндэтгэсэн, МБҮА ТББ-ын Ажлын алба

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2020-10-13 өдөр 15:57:0 цаг