БАРИЛГЫН КОМПАНИЙ ЗАХИРАЛУУДАД ЗОРИУЛСАН “БАРИЛГЫН САЛБАРЫН ААН-Г ЧАДАВХИЖУУЛАХ” СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
БАРИЛГЫН КОМПАНИЙ ЗАХИРАЛУУДАД ЗОРИУЛСАН “БАРИЛГЫН САЛБАРЫН ААН-Г ЧАДАВХИЖУУЛАХ” СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА.
 
Зохион_байгуулагч: Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо /МБИХ/ ТББ, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци /МБҮА/ ТББ
Сургалтын_зорилго: Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй ААН, байгууллагуудын салбарын бус мэргэжилтэй  удирдах дээд шатны ажилтнууд /CEO/-ын барилыгн салбарын эрх зүйн мэдлэг чадварыг дээшлүүлэх, төслийн удирдлага, барилгын үе шатны ажлын  үйл ажиллагаанд байх шаардагдах мэдлэг, чадваруудыг богино хугацаанд онол, практик хослуулан зааж,  зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн дадал чадвар эзэмшүүлэх,  салбарын  хэрэгцээ шаардлага, онцлогыг харгалзан тодорхой мэдлэгүүдийг системтэй олгоход чиглэгдэнэ.
 
Сургалтын_давуу_тал:
• Сургалтын хөтөлбөрийг барилгын салбарт бизнесийн онцлогт тохируулан  боловсруулан гаргасан бөгөөд тухайн салбарт үйл ажиллагаагаа эрхлэгч  удирдах албан тушаалтнуудын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангана
• Салбарын бус мэргэжилтэй барилгын компанийн /ерөнхий болон гүйцэтгэх/ захирал нарын  зайлшгүй мэдэх ёстой мэдлэгийг богино хугацаанд системтэйгээр эзэмшүүлж, дадлага туршлагыг нэмэгдүүлэх
• Сургалтад Монгол улсын барилгын салбарт нэр хүндтэй, Зөвлөх болон Мэргэшсэн зэрэгтэй, салбартаа тухайн чиглэлээр олон жил ажилласан дадлага, туршлагатай багш нар хичээл заана
• Төгсөгчдөд сертификат олгоно
Сургалтын_агуулга_хөтөлбөр
• Барилгын салбарын хууль эрх зүйн орчин
• Барилгын ажлын анхан шатны бүртгэл, хөтлөлт
• Барилгын ажил эхлүүлэх, барилга ашиглалтад оруулах үе шат
• Барилгын үе шатны ажлын чанарын хяналт
• Барилгын ажлын захиалагч болон зохиогчийн хяналт
• Барилгын төслийн удирдлага
• ХАБЭА хууль эрх зүйн орчин, аюул ослоос урдчилан сэргийлэх
• Ажиллах хүч болон нөөцийн төлөвлөлт
• Ажилчид болон хамтран ажиллаж буй гэрээт компанийг удирдах, чиглүүлэхийн ач холбогдол
• Ажлын байрны харилцаа, ёс зүй
• Барилгын зургийн техникийн тодорхойлолт, ажлын зураг унших
• Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн цахим программын танилцуулга
 
Хамрах_хүрээ:
Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдах дээд шатны ажилтнууд, тухайлбал ерөнхий болон гүйцэтгэх захирлууд, төсөл хариуцсан менежер болон үйл ажиллагаа, үйлдвэрлэл зэрэг тодорхой ажил үүрэг хариуцсан захирлууд…
 
Хугацаа: 2020 оны 11 дүгээр сарын 19,20-ны өдрүүдэд
Сургалтын_төлбөр: 200.000 төгрөг /2020 онд барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компаниуд 20  хувийн хөнгөлөлттэй/
Холбоо_барих: МБИХ  /11-330985, 94940986/, МБҮА /70165055, 70185055/
Цахим шуудан: www.training@mace.org.mn www.tz@mnca.mn  
Сургалтанд бүртгүүлэх линк:
 
Хүндэтгэсэн, 
МБҮА ТББ-ын БҮАТЗ хэлтэс

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2020-11-09 өдөр 12:57:3 цаг