АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД
АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД
 
Барилга, хот байгуулалтын яамнаас барилгын салбарт авч хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээний тухай тогтоолын төслийг боловсруулж Улсын онцгой комиссын хуралдаанд танилцуулж, салбарт тулгамдаж буй шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
 
Уг арга хэмжээний хүрээнд 21 аймаг, нийслэлийн хэмжээнд барилгын ажил нь зогсож, хамгаалалтын горим тогтоох, 90 хувиас дээш гүйцэтгэлтэй барилга байгууламжийн дотор заслын ажлыг гүйцэтгэх боломжтой, аж ахуйн нэгж, байгууллага бүрийн дэлгэрэнгүй мэдээлэл, дээрх ажлуудыг гүйцээж хийхэд шаардагдах ажиллах хүчний мэдээлэл, барилгын материалын хэрэгцээ шаардлагын судалгааг гаргаж Хавсралтад заасан хүснэгтийн дагуу бөглөн 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн дотор tz@mnca.mn хаяг руу илгээнэ үү.
Хавсралтыг ЭНД дарж татаж авна уу.
 Хүндэтгэсэн,
МБҮА ТББ-ын Ажлын алба
 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2020-11-25 өдөр 17:14:3 цаг