“УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН НИЙГЭМЛЭГ НЬ ЦЕМЕНТ ТЭЭВРИЙН ВАГОНЫ ЗАХИАЛГЫГ 100 ХУВЬ ХАНГАЖ БАЙНА

Орос-Монголын “Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэг (ХНН)-ээс “Хамтын ажиллагаа-2022” үйлчлүүлэгч, байгууллагуудтайгаа хийдэг зөвлөгөөнийг 09-р сарын 16-ны өдөр зохион байгуулж, УБТЗ ХНН-ийн өнөөгийн нөхцөл байдал, ачаа тээвэрлэлт юуны учир гацаад байгаа, үнэ тарифын өөрчлөлтийн талаар мэдээ мэдээллийг өглөө.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотод орших чингэлгийн терминалын багтаамж, хүчин чадлын хүрэлцээ хангалтгүй, “Ковид-19”-ээс улбаатай чингэлэг тээврийн хуримтлал, импортын чингэлгийн урсгалын өсөлт, төмөр замаар тээвэрлэгдэж буй ачаа урсгал, ачилтын захиалгын хэмжээ жигд бус, улирлын шинж чанартай, буулгалтад ирж буй ачааны урсгал буулгалтын фронт, түүний хүчин чадлаас хэт илүү байдаг, вагон даац хэтэрсэн, Эрээн-Замын Үүд өртөөгөөр дамжуулах галт тэрэгний солилцоо буурсан зэрэг тээвэрлэлтийн үйл ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээлийн  талаар дурдав.  

Харин УБТЗ ХНН нь дотоодын цемент тээврийн вагоны захиалгыг 100 хувь хангаж, 2022 оны эхээс нийт 926,128 тн цементийг тээвэрлэсэн ба Хөтөл өртөөнд байх Хөтлийн цемент шохой ТӨХК, Олон овоо өртөөнд байх МАК ХХК, Өргөн өртөөнд байх “Мон цемент” ХХК-ийн цементийн үйлдвэрүүдийн цементийг тээвэрлэсэн. Захиалгын дагуу 8-р сарын 16-ны өдрөөс ачилтаа зогсоох хүртэл 568 битүү вагонд захиалга өгсөн байснаас 499 вагонд ачилтыг хийсэн байна.

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2022-09-16 өдөр 00:00:0 цаг