ТҮНШЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДЫН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Барилгын салбарын түншлэгч ТББ-ууд болох “МБҮА” ТББ, “МБЗТЗХ” ТББ, “МБГБХ”  ТББ, “МБИХ” ТББ, “ӨТМТҮХ” ТББ, “БТХ” ТББ, “МБИГХ” ТББ-уудын удирдлагуудын ээлжит хурлыг 09-р сарын 16-ны өдөр зохион байгуулж, БҮАТЗ-ийн 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан болон санхүүгийн тайланг танилцуулж, үнэлэлт дүгнэлтийг өгөв.

Хурлаар барилгын тусгай зөвшөөрлийн гэрээний хэрэгжилт, мэдээллийн сангийн өөрчлөлт, зөрчлийн талаарх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн өргөдөл, хүсэлтийн шийдвэрлэлт, барилгын тусгай зөвшөөрөлтэй компаниудын үйл ажиллагаанд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхтэй холбогдсон асуудал, холбогдох хууль, журмын төсөлд өгсөн саналын талаар тайлагналаа.

2022 оны 06-р сарын 30-ны өдрийн байдлаар БҮАТЗ-ийн “Нэг цэгийн үйлчилгээний төв”-өөр дамжуулан 2,600 аж ахуйн нэгж, байгууллагуудад барилгын тусгай зөвшөөрлийн талаар мэдээ мэдээлэл, ИТА болон хийж гүйцэтгэсэн ажлын тайлан мэдээлэл болон бусад холбогдох мэдээллүүдийг хэрхэн цахим системд оруулах чиглэлээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад мэдээ мэдээллийг өгч ажиллав. Мөн тайлант хугацаанд БҮАТЗ-ийн “Нэг цэгийн үйлчилгээний төв” дээр 958 албан бичиг ирснээс хүсэлт 525, хасалт, шилжилт хөдөлгөөн 104, тодорхойлолт хүссэн 154, бусад асуудлаар 178 ирснийг шийдвэрлэсэн бол, 23 удаагийн баталгаажуулалтаар 525 аж ахуйн нэгж, байгууллагуудын барилгын тусгай зөвшөөрлийг олгож ажилласан байна.

Мөн барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудтай байгуулсан гэрээний биелэлтийг хэлэлцүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулах үүрэг бүхий “ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ”-ийн тайлантай танилцан хэлэлцүүлж, түншлэгч байгууллагуудын цаашдын хамтын ажиллагаа, зөвлөлийн ажиллах төлөвлөгөөний талаар хэлэлцэж доорх шийдвэрийг гаргав. Үүнд:

✅       БҮАТЗ-ийн үйл ажиллагааны 2022 оны эхний хагас жилийн ажлын тайланг “Хангалттай” гэж  дүгнэв.

✅       БҮАТЗ-ийн хэлтсийн 2022 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлантай танилцаж, орлого, зарлагын гүйцэтгэлийг “Сайн” гэж дүгнэв.

✅       “Хяналтын зөвлөл”-ийн 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлантай танилцаж, түншлэгч байгууллагуудын дэргэдэх “Хяналтын зөвлөл”-ийн үйл ажиллагааг улам өргөжүүлэн, хөдөө, орон нутгийн барилгын тусгай зөвшөөрөлтэй ААНБ-ын үйл ажиллагаатай танилцах, орон нутгийн байгууллагуудад цахим системийн танилцуулга, барилгын тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөөг өгч, сургалтыг зохион байгуулан ажиллах.

✅       “Хяналтын зөвлөл”-ийн 2022 оны 4 дүгээр улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж ажиллахыг тус Зөвлөлийн дарга, МБҮА ТББ-ын Ажлын албаны Салбарын бодлого хариуцсан Зөвлөх Г.Лосол-д үүрэг даалгавар өгч хурлыг өндөрлөв.

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2022-09-19 өдөр 00:00:0 цаг