“ДУЛААН ШИЙДЭЛ” ТӨСЛИЙН ЖЕНДЕРИЙН БОДЛОГО-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Улаанбаатар хотын гэр хорооллын хувийн сууцыг дулаалж, дулаан алдагдлыг багасгаснаар агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилготой “Дулаан шийдэл” төслийн хэрэгжүүлэгч байгууллагууд болох Жэрэс ОУТББ, МБҮА ТББ, ШУТИС-ын дэргэдэх Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв, Монголын Ногоон санхүүгийн корпорац ББСБ, Монголын Эмэгтэйчүүдийн сан ТББ-ын удирдлага, төслийн ажилтнуудад зориулсан “Дулаан шийдэл” төслийн Жендерийн бодлого-хэлэлцүүлэг 9-р сарын 19-ны өдөр боллоо.

Уг арга хэмжээний үеэр Монгол Улсад орон сууц, гэр хорооллын дахин төлөвлөлт, санхүүгийн зах зээлийн салбарт жендерийн талаар хийгдсэн судалгааны дүн, баримталж буй бодлогын талаар салбарын болоод жендерийн мэргэжилтнүүд илтгэл тавилаа.

Хэлэлцүүлэгт Гэр хорооллын дахин төлөвлөлт дэх жендерийн асуудал, Монголын эрчим хүчний засаглалын үйл ажиллагаа, Жендерийн мэдрэмжтэй санхүүгийн салбар, Орон нутаг, өрхийн түвшинд жендерийн асуудлыг авч үзэх нь сэдвүүдээр тус тус илтгэл тавьж, оролцогчдын асуултад хариуллаа. Өөрөөр хэлбэл, төслийн бүхий л үйл ажиллагааг жендерийн мэдрэмжтэй төлөвлөж, хэрэгжүүлэх, үүний дотор орон сууцны дулаалгыг хийх, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцыг барихад зориулсан зээлийн бүтээгдэхүүнийг бий болгоход эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаатай хэрэгцээг авч үзэх нь төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын нийтлэг зорилго юм гэдгийг онцолж байв.

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2022-09-20 өдөр 00:00:0 цаг