МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ БОЛОН МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ ТББ ХООРОНДЫН ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАЛЦЛАА.
Монгол Улсын Батлан хамгаалах яам, Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар төр-хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн гадаад, дотоод арга хэмжээ, хамтын ажиллагааны арга хэлбэрийг боловсронгуй болгох, Зэвсэгт хүчний барилга-инженерийн цэргийг барилга, зам, гүүр, төмөр зам зэрэг улсыг хөгжүүлэх стратегийн бүтээн байгуулалтын ажилд оролцуулахад хамтран ажиллах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, мэргэжилтний ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтарсан сургалтыг зохион байгуулах зорилготойгоор ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ-ийг Монгол Улсын Батлан хамгаалах яамны Сайд Г.САЙХАНБАЯР, Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын Ерөнхийлөгч Д.ЦЭРЭНЖИГМЭД нар нь Өнөөдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Батлан хамгаалах яамны хурлын танхимд гарын үсэг зуралцлаа.
Тус уулзалтад:
Монгол Улсын Батлан хамгаалахын яам:
1.      Батлан хамгаалахын Сайд, Г.Сайханбаяр
2.      Төрийн нарийн бичгийн дарга, Хурандаа Д.Ганхуяг
3.      Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Хурандаа С.Ганбямба
4.      Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Хурандаа Ч.Гандирваа
5.      Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Хурандаа Х.Батсайхан
6.      ЗХЖШ-ын БСТГ-ын дарга, Бригадын генерал Ч.Цогтжаргал
7.      Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга, Хошууч Д.Жаргалсайхан
“Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ:
1.      Ерөнхийлөгч, Д.Цэрэнжигмэд
2.      Дэд ерөнхийлөгч, Д.Өнөрболор (Монгол Улсын УИХ-ын гишүүн)
3.      Дэд ерөнхийлөгч, Д.Цэнд
4.      Гүйцэтгэх захирал, Л.Хулан
5.      Ажлын албаны Гишүүнчлэл, ПР, маркетинг хариуцсан ажилтан, Х.Намуун нар оролцов.
 
Уулзалтад Батлан хамгаалахын Сайд Г.Сайханбаяр нь тус салбарт хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлууд болон  цаашид Төрөөс барилгын талаар баримтлах бодлого, томоохон төслүүдийг боловсруулахад хамтран  ажиллах болно гэдгээ онцлон дурдсан бол МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд нь бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд жинтэй хувь нэмрээ оруулж буй нийт Гишүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлэхийн зэрэгцээ 2 талын цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, төр-хувийн хэвшлийн хоорондын харилцааг улам өргөжүүлэх Зэвсэгт хүчний барилга-инженерийн цэргийн анги, салбар, бие бүрэлдэхүүнийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтад оролцуулж, тэдэнд зохих цалин, урамшууллыг олгох, “МБҮА” ТББ-ын гишүүн байгууллагууд, тэдгээрийн техник, тоног төхөөрөмж, материаллаг бааз, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүд, төсөл хөтөлбөрүүдийг түшиглэн Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдыг мэргэжлийн сургалтад хамруулан мэргэжил эзэмшүүлж, чадвартай мэргэжлийн ажиллах хүчний нөөцийг бүрдүүлэхэд анхаар ажиллана хэмээв. 
 
Түүнчлэн, Дэд ерөнхийлөгч, Д.Өнөрболор (Монгол Улсын УИХ-ын гишүүн) нь өнөөдрийн бидний хамтын үйл ажиллагаа нь байгальд ээлтэй ногоон барилга байгууламжийг барих төсөл хөтөлбөрүүд дээр илүү хамтран ажиллах боломжтойгоос гадна энэхүү хамтын ажиллагаанд инженерийн шийдэл, эдийн засгийн үр өгөөжтэй хамтын ажиллагаа болох болно гэдгийг илэрхийллээ.
Мөн уулзалтаар талууд 2 талаас ажлын хэсэг байгуулан, санал солилцон идэвх санаачилгатай ажиллах үүрэг чиглэлүүд авсан ба харилцан дурсгалын зүйлс солилцон, дурсгалын зураг авхуулан уулзалт өндөрлөлөө.
 
Жич: Тус уулзалтын талаарх мэдээллийг:  2021 оны 04 дүгээр сарын 04-ний 17:00 цагт Ням гаригт Монголын мэдээ суваг “Эх орны төлөө нэвтрүүлэг”  цацагдана. Тус нэвтрүүлгийн давталт  2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Даваа гаригт Монголын Үндэсний Телевиз 1-р сувгаар цацагдах болно.
Хүндэтгэсэн
МБҮА ТББ-ын Ажлын алба

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2021-03-30 өдөр 19:00:2 цаг