“ ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ ” ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
МБҮА ТББ болон шинэ гишүүн болох МОНГОЛ АЛТАЙН ЦАГ ХХК-тай хамтран 2021 оны 04 дүгээр сарын 22-ны Пүрэв гарагт 13.00-15.30 цагт ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ цахим хэлэлцүүлгийг /ZOOM-ээр/ зохион байгуулагдах гэж байна.
 
ТУС ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ЗОРИЛГО:
 
Технологи хөгжихийн хэрээр хүний тав тух, цаг мөнгийг хэмнэсэн дижитал шилжилт рүү төр болоод бизнесийн үйл ажиллагаа улам хурдацтайгаар шилжин орж байна. Засгийн газрын “Алсын Хараа 2050” хөгжлийн бодлогын хүрээнд төрийн үйлчилгээ 2020 оноос эхлэн иж бүрнээр цахим шилжилтийг хийж байна. Энэхүү шилжилт нь бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд асар өргөн боломжуудыг нээж өгч байна.
 
Үл хөдлөх хөрөнгө борлуулалтын салбар мөн адил энэхүү шилжилтээс үр ашиг хүртэх боломж, гарцууд бий болоод байна. Монголд анх удаа хэрэглэгчийн дата мэдээлэлд суурилсан AI технологи бүхий ИХ ГЭР платформоор дамжуулан төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүртээмжтэйгээр хүргэн үйлчлэх, борлуулалтыг хамгийн богино хугацаанд хийх, худалдан авалтын баримт бичгийг иж бүрнээр баталгаажсан эх үүсвэрээр хадгалах, хэрэглэгчээ таних, борлуулалтаа удирдах, ажилчдынхаа борлуулалтын бүтээмжийг харах, хэрэгцээт судалгаа мэдээллүүдээ зорилтот хэрэглэгчээсээ авах цогц системийг танилцуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, барилгын компаниудад хамтын ажиллагааны шинэ боломж, сувгуудыг нээхэд оршино.
 
Иймд тус цахим хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.
 
Бүртгэлийг доорх линкээр холбогдон оролцоогоо баталгаажуулна уу.
 

Хүндэтгэсэн, МБҮА ТББ-ын Ажлын алба

 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2021-04-20 өдөр 12:10:3 цаг