БАРИЛГЫН ЗАХ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ БА ЧИГ ХАНДЛАГА ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА.

Барилга бүтээн байгуулалтын ажил эд өрнөх энэ цаг үед цар тахлыг хөл хорионы улмаас салбарын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, эдийн засаг болон компаниудад олон асуудлууд тулгарч, түүнийг хэрхэн шийдвэрлэх, цаашдын тогтвортой үйл ажиллагаа, чиг хандлагаа тодорхойлох шаардлага тулгараад байгаа юм. 

Хэлэлцүүлэгт эдийн засагч, барилгын салбарын мэргэжилтнүүд оролцож  цар тахлын үеийн салбарын нөхцөл байдал, компаниудад тулгарч буй асуудлын талаар хэлэлцэж шийдэл дүгнэлтийг гаргах юм. 
Хэлэлцүүлгийн үндсэн зочдоор Эдийн засагч Ж. Дэлгэрсайхан, Барилга МН-ийн ерөнхий захирал Г. Батсүх болон Мэдээлэл технологийн албаны дарга Д. Алтан-Очир нар дараах сэдвийн хүрээнд илтгэл тавих юм. 
 
-Цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл байдал 
 
-Барилгын зах зээл ба Маркетинг /Цар тахлын үед болон цаашид хэрэгжүүлэх маркетинг
 
-Барилгын салбарын цахим шилжилт /Дижитал шилжилтийн давуу тал /
 
Мөн үндсэн зочдоос гадна барилгын салбарын удирдах албан тушаалтнууд болоод Төслийн инженерүүд оролцоход нээлттэй ба хэлэлцүүлгийн үеэр асуулт, хариултын цаг гаргах юм. 
 
Тус хэлэлцүүлэг олон нийтэд хүрэхдээ ZOOM-ээр явагдаж давхар barilga.mn Facebook хуудсаар LIVE хэлбэрээр, Youtube сувгаар видео болон цацагдана.  
 
Хэлэлцүүлгийн төгсгөлд Ивээн тэтгэгчийн зүгээс оролцогчдод зориулсан азтан шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулна. 
 
Уг хэлэлцүүлгийг тодорхой дэд сэдвийн хүрээнд 5 цувралаар буюу 14 хоногт 1 удаа зохион байгуулах бөгөөд тухайн хэлэлцүүлгийн үеэр дараагийн сэдвийг тодорхойлох санал асуулга явагдах юм. 
 
Иймд барилгын салбарын удирдах албан тушаалтнууд та бүхнийг нээлттэй оролцохыг урьж байна. 
 
Хэлэлцүүлгийн арга хэмжээнд бүртгүүлэх: http://bit.ly/2RiHs2a
 
Хүндэтгэсэн,
МБҮА ТББ-ын Ажлын алба

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2021-05-03 өдөр 11:48:4 цаг