"ДУЛААН ШИЙДЭЛ" ТӨСЛИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗӨВЛӨХ, БРИГАДЫН АХЛАГЧДАД ЦОНХНЫ ХЭМЖЭЭГ АВАХ ТАЛААР ПРАКТИК СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

МБҮА ТББ-ын хамтран хэрэгжүүлдэг “Дулаан шийдэл” төслийн гэрээт нийлүүлэгч Стар виндов ХХК-аас 2021 оны 5 дугаар сарын 24-нд эрчим хүчний зөвлөх, бригадын ахлагчдын дунд “Цонхны хэмжээг хэрхэн авах тухай” практик сургалтыг зохион байгууллаа.   

Сургалтаар, цонхны хэмжээг авахдаа, үндсэн цонхны хэмжээн дээр хоёр талын хүрээг (4,5+4,5=9) нэмж тооцдог байна. Хэрэв хуучин цонхыг шинээр солих бол амалгааг задалж байж, нарийн хэмжээ авдаг. Шинээр цонх суурилуулахдаа мэргэжлийн буюу нягтрал сайтай бууны хөөсийг ашиглах, илүү гарсан хөөсийг цэвэрхэн зүсэж авах нь зүйтэй гэдгийг сургалтад оролцогчдод зөвлөлөө.

Энэхүү сургалтыг Стар виндов ХХК-ийн захиалгын менежер Д.Нямжаргал удирдан явуулсан бөгөөд цонх солиулах, шинээр суурилуулах захиалгын дагуу тус компаниас мэргэжлийн хүн очиж, нарийн хэмжилт хийдэг гэв.

 
“Дулаан шийдэл” төслийн тухай
 
Европын Холбоо, Абби пиер сан, Чехийн болон Францийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Дулаан шийдэл” төслийг Жэрэс ОУ-ын ТББ, ШУТИС-ийн дэргэдэх Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв, Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ, Чех Улсын Пипл ин нийд ТББ нар хамтран хэрэгжүүлдэг.
 
МБҮА ТББ нь барилгын салбарт тогтвортой, чин хүсэлтэй, мэргэшиж ажиллах дараагийн ээлжийн бригад, хувь хүмүүсийг сонгон шалгаруулж байна. Та манай төсөлтэй хамтран ажиллахыг хүсвэл дараах холбоосоор хандаж, бүртгэлийн хуудсыг бөглөнө үү. https://form.jotform.com/210038684156051

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2021-05-24 өдөр 16:44:5 цаг