"ДУЛААН ШИЙДЭЛ" ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 3 ТАЛТ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАВ.
Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ нь ЖЭРЭС  ОУТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, МБҮА ТББ-ын Гишүүн байгууллага болох “МОНГОЛ БАЗАЛЬТ” ХК болон “УЛЬТРАСОНИК” ХХК-тай тус бүр гурван талт харилцан ойлголцлын 3 жилийн хугацаатайгаар САНАМЖ БИЧГИЙГ өнөөдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгууллаа.  
 
Санамж бичигт МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Хулан, ЖЭРЭС ОУТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Биатриз Марото Изкиердо, “МОНГОЛ БАЗАЛЬТ” ХК-ийн Гүйцэтгэх захирал А.Энхгэрэл, “УЛЬТРАСОНИК” ХХК-ийн Ерөнхий менежер С.Ичинхорлоо нар гарын үсэг зурж, баталгаажуулсан юм. 
 
“ДУЛААН ШИЙДЭЛ” төсөлд Талууд эрчим хүчний хэмнэлт бий болгох, технологи шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, энэ чиглэлээр олон нийтийг мэдээллээр хангахад хамтран ажиллах юм.
 
Хүндэтгэсэн, 
МБҮА ТББ-ын Ажлын алба

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2021-06-16 өдөр 14:22:1 цаг