БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЦАХИМ БОЛНО.

Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг цахимжуулалтын ажлыг гүйцэтгэл 90 хувьтай. Мөн Улсын бүртгэл мэдээллийн сангаас шүүлгээд , салбарын мэдээллийн санд мэдээллээ үүсгэсэн 7060 аж ахуйн нэгж байгууллага, 4265 мэргэшлийн зэрэгтэй зөвлөх,  мэргэшсэн зэрэгтэй инженер, техникийн ажилтан, 36302 инженер, 20345 мэргэжилтэй ажилтны мэдээлэл бүрэн байршсан байна. 

Б.Мөнхбаатар сайд цаашид цахимжуулалттай холбоотой программ, техникийн асуудал саатал гарах эрсдлийг тооцож, бэлтгэл ажлаа бүрэн хангах тал дээр анхаарч ажиллах чиглэлийг ажлын хэсгийнхэнд өглөө. 

Уг ажлын хэсэг нь “Барилгын салбарын нэгдсэн мэдээллийн сан”-ийн цахим системийг хөгжүүлэх ажлын хүрээнд барилгын салбарын мэргэжилтэн болон хуулийн этгээдийн мэдээллийн сангуудыг нэгтгэх, хоорондын уялдаа холбоог хангах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах үүрэгтэй.  Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Монголын барилгын үндэсний ассоциаци төрийн бус байгууллагын төлөөллүүд багтаж байгаа юм.

Эх сурвалж: https://mcud.gov.mn/

 

 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2021-06-17 өдөр 17:13:4 цаг