МБҮА ТББ-ЫН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХОЁРДУГААР ХУРАЛ ӨНӨӨДӨР БУЮУ 2020 ОНЫ 06 ДУГААР САРЫН 18-НИЙ ӨДӨР ЦАХИМ-ААР НИЙТ УЗГ-ҮҮДИЙН 65%-ИЙН ИРЦТЭЙГЭЭР АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
МБҮА ТББ-ын 2021 оны ээлжит УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХОЁРДУГААР ХУРАЛ өнөөдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 18-ний өдөр ЦАХИМ-аар нийт УЗГ-үүдийн 65%-ийн ирцтэйгээр амжилттай болж өндөрлөлөө.
Хурал үндсэн 4 хэсэгтэй явагдах юм.Үүнд:
 
Хурлын нэгдүгээр хэсэгт: Хурлын нэгдүгээр хэсэгт: МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд Хурлыг нээж мэндчилгээг хүргэж, үргэлжлээд нийт гишүүд, зочид төлөөлөгчид Салбарын болон бусад, мэдээ, мэдээлэл өгөх зорилгоор БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Дарга Д.Гантулга “Барилгын материалын өнөөгийн байдлын талаарх мэдээлэл”, Арматурын үйлдвэр хариуцсан Зөвлөх инженер Р.Бямбажав, Монголын барилгын материалын үйлдвэрлэгчдийн холбооны Менежер Г.Цэрмаа “Барилгын материалын үнийн талаарх мэдээлэл”, Тээвэр зуучдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал н.Даваасүрэн “Өнөөгийн үүсээд байгаа тээврийн талаарх мэдээлэл” гэх зэрэг тус тус мэдээлэл өгөв.

 
Хурлын хоёрдугаар хэсэгт: УЗ-ийн ээлжит хурлын үеэр уламжлалт ёсоор МБҮА ТББ-д шинээр элссэн дараах байгууллагуудад товч танилцуулгыг хүлээн аван Гишүүнчлэлийн гэрчилгээг цахимаар гардуулах болов. Үүнд:
1. Монгол Алтайн цаг ХХК
2. Сүндэр Өргөө ХХК
3. Эй энд Жи интернэйшнл ХХК зэрэг болно.
 
Хурлын гуравдугаар хэсэгт: МБҮА ТББ-ын Ажлын алба, Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хэлтэс болон “Дулаан шийдэл” төсөл, “Барилгын салбарын бичил жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан ажлын байрны цахим систем” төслийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланг танилцуулж, үргэлжлээд МБҮА ТББ-ын  Дэд Ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар МБҮА ТББ-ын үйл ажиллагааны талаарх үг хэлэн нийт гишүүдээс асуулт, хариулт аван үргэлжлэв.
 
Хурлын дөрөвдүгээр хэсэгт: МБҮА ТББ-ын Тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Баярсайханаар ахлуулсан МБҮА ТББ-ын Нийтийн удирдлагын хорооны оруулж ирсэн дараах 6-н саналыг бүх гишүүдийн саналыг хураан дэмжигдсэнээр МБҮА ТББ-ын Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баярсайхан Хурын хаалтын үгийг хэлж энэ удаагийн УЗХ өндөрлөв.
 
1. 150 мянга орон сууцны хөтөлбөрт хамтарч ажиллах боломжийг судлах, БХБЯ-тай хамтран ажиллах саналыг дэвшүүлэх.  
2. Барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй компаниудыг эрэмбэлэх, зэрэглэх ажлыг эхлүүлэх. 
3. МХАҮТ-ийн КОВИД-19-тэй холбоотой, аж ахуй нэгж байгууллагуудын татваруудыг 1 удаа тэглэх санал, санаачилгыг дэмжих асуудлыг УЗХ-аар оруулах.  
4. Барилгын хуулийн 34.2 заалтыг үндэслэн барилгын салбарын Нэгдсэн бүртгэл хөтлөх шинэчлэх, мэдээллийн санд байршуулах, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах чиг үүргийн ажлыг МБҮА ТББ дээр авах боломжийг судлах. 
5. Орон сууцны талбайг хэмжих стандартыг шинэчлэх тухай асуудлыг хөндөж ажиллах. 
6. ОУ-н загвар гэрээ ФИДИК-ийг нэвтрүүлэх зэргийг үйл ажиллагааны төлөвлөгөөнд нарийвчлан тусгах зэрэг байв.
 
МБҮА ТББ-ын Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баярсайхан Хурын хаалтын үгийг хэлж энэ удаагийн УЗХ өндөрлөв.
 
 
Хүндэтгэсэн,
МБҮА ТББ-ын Ажлын алба
 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2021-06-18 өдөр 16:04:3 цаг