БАРИЛГЫН САЛБАРЫН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛ БАРИЛГЫН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ БА БАРИЛГЫН САЛБАРТ ҮҮССЭН ХҮНДРЭЛ БЭРХШЭЭЛ, КОВИДЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ САНАЛЫГ ЕРӨНХИЙ САЙДАД ТАНИЛЦУУЛЛАА.
Барилгын салбарын Төрийн бус байгууллагуудын зөвлөл болох МБҮА ТББ, МБИХолбоо, МБИГХолбоо, ӨТМТҮХолбоо, МБЗТЗХолбоо, МБТХолбоо, МБГБХолбоо, МБНХолбоо МБМҮХолбоо болон бусад мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл, Монголын ажил олгогч эздийн холбоотой хамтран Төрийн ордноо 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзлаа.
 
Уулзалтын эхэнд цар тахлын дараа эдийн засгаа эрчимжүүлэн сэргээхэд ажил олгогч эзэд, баялаг бүтээгчид, мэргэжлийн холбоод аж ахуй нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд Засгийн газар анхаарч ажиллаж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд онцоллоо. Цар тахлын үеийн эдийн засгийн шинэ сэргэлтийн  хуулийн төслийн үзэл санаа нь бизнес эрхлэгчид хувийн хэвшлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэнэ гэдгийг Ерөнхий сайд танилцуулсан юм.
 
Тус уулзалтад Барилгын салбарын Төрийн бус байгууллагуудын зөвлөлийг төлөөлөн МБҮА ТББ-ын Дэд ерөнхийлөгч Н.Баярсайхан, УЗГ Д.Энхтөр нар БАРИЛГЫН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ БА БАРИЛГЫН САЛБАРТ ҮҮССЭН ХҮНДРЭЛ БЭРХШЭЭЛ, КОВИДЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ САНАЛЫГ Ерөнхий сайдад танилцуулсан юм.
 
Энэхүү уулзалтаас гарсан саналуудыг нэгтгэн “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үеийн шинэ сэргэлтийн хууль”-ийн төсөлд тусгах, мэргэжлийн холбоодын төлөөллийг Засгийн газрын байгуулсан таван дэд хороонд нэмж оруулан ажиллуулахаар болсоноор уулзалт өндөрлөлөө.
 
 
 
Хүндэтгэсэн,
МБҮА ТББ-ын Ажлын алба
 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2021-09-10 өдөр 13:05:3 цаг