УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ “ДУЛААН ШИЙДЭЛ” ТӨСЛИЙН ХӨНДЛӨНГИЙН ЗӨВЛӨХ ХОРООНЫ ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Энэ удаагийн төслийн “Хөндлөнгийн зөвлөх хорооны уулзалт”-нд Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн Газар, Францийн Элчин Сайдын Яам, Чехийн элчин сайдын яам, Германы элчин сайдын яам, Азийн хөгжлийн банк, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Хасбанк, Хаанбанк, Транскапитал ББСБ, Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо, НҮБ-ын Хүүхдийн сан, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Дэлхийн зөн ОУБ, Монголын Улаан Загалмай нийгэмлэг, Дэлхийн банкны “Улаанбаатар хотын цэвэр агаар, нэмэлт санхүүжилтийн төсөл”, Монголын эмэгтэйчүүдийн сан, төслийн дулаалгын ажил гүйцэтгэгч мэргэшсэн бригадууд, төслийн дулаалгын үндсэн материал ханган нийлүүлэгч гэрээт компаниуд зэрэг олон тал оролцож өнгөрсөн хугацааны төслийн үр дүнтэй танилцаж цаашдаа төслийг өргөжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ.
 
Уулзалтыг нээж төслийг ахлан хэрэгжүүлэгч Жэрэс ОУТББ-ын суурин төлөөлөгч Беатриз Марото хэлэхдээ: “Хэдийгээр Ковид-19 цар тахлын амаргүй нөхцөлд байдал дунд байгаа  хэдий ч төсөл маань амжилттай үргэлжилж байна” гэж онцоллоо.  Мөн нээлтийн үеэр БНФУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Сэбастиен Сүрүн “Агаарын бохирдлын эсрэг хийж байгаа энэхүү ажил нь байгаль орчин, эдийн засаг, нийгмийн  хүчин зүйлүүдийг  шийдэн ажиллаж байгаад талархаж байна.” гэсэн бол БНЧУ-аас Монгол улсад улсад суугаа Элчин сайдын орлогч  Йосеф Костиха  “Хүмүүсийн цэвэр агаараар амьсгалах эрхийг хамгаалсан, дулаалгын шинэлэг шийдлийг бий болгосон энэхүү төсөлд санхүүжилт үзүүлэн дэмжин ажилладагтаа талархаж байна” гэж дурьдлаа.
 
Мөн төслийн санхүүжүүлэгч Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны газрын дарга Пьер-Ив Лукас гэр хорооллын хувийн сууцны  эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын эсрэг хувь нэмэр оруулах зорилгоор 2018 онд эхэлж байсан төсөл өнгөрсөн хугацаанд олон чухал амжилтуудад хүрч чадсаныг онцоллоо.
 
Уулзалтын үеэр төслийг хэрэгжүүлэгч байгууллагууд өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлууд, зохион байгуулсан үйл ажиллагаа болон төслийн үр дүнгийн талаар мэдээлэл өглөө. Тухайлбал: Төслийн бригадуудыг чадавхижуулах зорилгоор тогтмол зохион байгуулж буй сургалтууд, боловсруулан гаргахаар ажиллаж буй олон нийтийн санал гомдлын механизмын баримт бичиг болон дулаалгын технологийн шийдлүүдийг багтаасан товхимол, Веранда буюу шилэн гонхны сайжруулсан туршилт, дулаалгыг гэртээ хялбар аргаар, гарын доорх материалаар хийх аргачлалд иргэдийг сургах, дулаалгын ач холбогдлыг таниулах зорилготой “Хялбар шийдэл” аян амжилттай үргэлжилж байгаа зэргийг танилцууллаа.
 
Уулзалтын төгсгөлд оролцогч талууд санал сэтгэгдлээ хэлж сонирхсон асуултууддаа хариулт авсан ба төслийг ахлан хэрэгжүүлэгч Жэрэс ОУТББ-ын суурин төлөөлөгч Беатриз Марото төслийн баг, хамтран хэрэгжүүлэгч, оролцогч талууд болон санхүүжүүлэгч нартаа үргэлж дэмжин ажилладагт талархсанаа илэрхийллээ.
 
“Дулаан шийдэл” төслийн тухай 
 
Европын Холбоо, Абби пиер сан, Чехийн болон Францийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Дулаан шийдэл” төслийг Жэрэс ОУ-ын ТББ, ШУТИС-ийн дэргэдэх Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв, Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ, Чех Улсын Пипл ин нийд ТББ нар хамтран хэрэгжүүлдэг.
 
Хэрхэн холбогдох вэ:
 
Сэтгүүлч та бүхэн “Дулаан шийдэл” төсөлтэй холбоотой мэдээлэл авахыг хүсвэл доорх сувгаар холбогдоно уу.
 
Утас: +976-75052000
 
И-мэйл: s.tserenpil@geres.eu
 
Эх сурвалж: www.ikon.mn
 

 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2021-10-06 өдөр 14:30:1 цаг