"МӨСӨН ӨРГӨӨ" СПОРТЫН ОРДНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ИНЖЕНЕРИЙН ШИЙДЭЛ, ТЕХНИК ТЕХНОЛОГИТОЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨР
МОНГОЛ УЛСЫН АНХНЫ МӨСӨН ДЭВЖЭЭ БҮХИЙ ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЭН БАРЬСАН НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ШИНЭ ЯАРМАГ ХОРООЛОЛД БАЙРШИХ "МӨСӨН ӨРГӨӨ" СПОРТЫН ОРДНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ИНЖЕНЕРИЙН ШИЙДЭЛ, ТЕХНИК ТЕХНОЛОГИТОЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ .
 
"МӨСӨН ӨРГӨӨ" СПОРТЫН ОРДНЫ ТАЛААРХ ТОВЧ ТАНИЛЦУУЛАХАД:
 
Уг ордон нь Олон улсын олимпын хорооны стандартыг хангасан гэдгээрээ онцлогтойгоос гадна Монголын өвлийн спорт сонирхогчид, үе үеийн тэшүүрчин, хоккейчдын хүсэл мөрөөдөл болсон энэхүү “Мөсөн Өргөө” нь өвөл, зуны аль ч улиралд үйл ажиллагаа явуулах хүчин чадалтай юм. Тухайлбал, Монголд анх удаа огторгуйн хийцлэл, агааржуулалт, залгаасгүй дээвэр зэрэг шинэ шийдэлтэй ордон юм байна. Уг ордон 2600-3600 хүний суудалтай бөгөөд хоккей, уран гулгалт зэрэг өвлийн спортоос гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, бокс зэрэг заал танхимын тэмцээн, мөн урлагийн тоглолт, хурал цуглаан ч зохион байгуулах боломжтой аж.
 
 
“Мөсөн Өргөө” ордныг барих төсөлд “Степпелинк холдинг”, UPC, MAK зэрэг үндэсний компаниуд бараа бүтээгдэхүүн, менежментээр хөрөнгө оруулан, “Ачит Ихт” компани гол хөрөнгө оруулагч юм. Тус төслийг хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын өдөр тутмын ажил үйлсэдМБҮА ТББ-ын Гишүүн “Эс Ди Инженеринг” ХХК, НБИК ХХК, Сэрүүн ХХК болон Базальт ХК нар гар бие оролцон ажиллажээ.
 
Мөсөн Өргөө"-г бүтээн босгоход нийтдээ Монголын 95, гадаадын 6 компани, 1600 барилгачин, инженер техникийн ажилтнууд оролцсон байна. Түүнчлэн үндэсний компаниудаас гадна ОХУ, БНХАУ, Канад, АНУ, Австри зэрэг олон орны инженер техникийн ажилтнуудын хамтын ажиллагаа шингэсэн Олон улсын төсөл болсон юм байна.
 
 
 
Ташрамд сонирхуулахад, Хүн төрөлхтний түүхэнд анхны битүү хоккейн байгууламж 1862 онд Канадын Монреал хотод баригджээ. Харин түүнээс 150 гаруй жилийн дараа ОУОХ-ны стандартад нийцсэн “Мөсөн Өргөө”-г Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо ийнхүү амжилттай бүтээн байгуулагджээ. 
 
 
Хүндэтгсэн,
МБҮА ТББ-ын Ажлын алба
 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2021-10-21 өдөр 15:27:4 цаг