МБҮА ТББ-ЫН УДИРДЛАГУУД БНСУ-ЫН ХОТ, МУЖИЙН ИТХ-ЫН ДАРГА НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ САНАЛ БОДЛОО СОЛИЛЦЛОО

Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Дэд ерөнхийлөгчид болох Л.Ариунболд, Б.Нэмэхбаяр, Д.Өнөрболор, Гүйцэтгэх захирал Л.Хулан нар нь БНСУ-ын хот, мужуудын ИТХ-ын Дарга нарын зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзан санал бодлоо солилцлоо.

БНСУ нь нийт 17 мужаас бүрддэг бөгөөд энэ удаад 13 аймгийн ИТХ-ын Дарга нарын зөвлөлийн гишүүд нь анх удаа Монгол Улсад өргөн бүрэлдэхүүнээрээ албан ёсны айлчлалыг УИХ-ын Гишүүн болон МБҮА ТББ-ын Дэд ерөнхийлөгч Д.Өнөрболорын урилгаар хийж байгаа болно.

Тус аймаг хотын ИТХ-ын зөвлөлийн нарийн бичгийн Дарга  Пак Бёнг Сог нь МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайханд тусгайлан баяр хүргээд, 1990 оноос хойш Монгол Улсын бүх салбарт өргөн хэмжээнд хамтран ажиллаж байгаагаа дурдаад, барилгын салбарт ямар хүрээнд хэрхэн хамтран ажиллаж болох талаар ярилцлаа.

МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар, Л.Ариунболд нар нь өнөөдрийн Монгол Улсын барилгын салбарын хөгжил, шинэ хотуудын төлөвлөлт болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд нь төр засагтай хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар товчхон мэдээлэл өгсөн бол Гүйцэтгэх захирал Л.Хулан нь БНСУ-ын Барилгын ассоциаци (САК)-тай хамтран ажилладаг тухайгаа дурдаад үйл ажиллагааны талаараа танилцуулга хийлээ.

Харин БНСУ-ын хот, мужуудын Дарга нар нь Монгол Улсын барилгын салбар, тэр дундаа Улаанбаатар хотын хотжилт, дахин төлөвлөлт, дагуул хотуудын төсөл хөтөлбөрийг хэрхэн шийдвэрлэж байгаа тухай сонсохын зэрэгцээ БНСУ-ын барилгын технологи, төрийн бодлого хэрхэн хэрэгждэг талаарх туршлагаас хуваалцаж, халуун дотно яриаг өрнүүлж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ажил хэрэгч уулзалт боллоо.  

 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2022-06-16 өдөр 15:35:3 цаг