МБҮА-ИЙН ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛДАГ “BARILGA BASKETBALL 2019” ТЭМЦЭЭН ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

Барилгын салбарын ажилтан, албан хаагчдын дунд 9 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Barilga Basketball 2019” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүд /2019.03.09-03.10/-эд “Тэмүүжин” спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Барилга Эм Эн” ХХК, хамтран зохион байгуулагчаар  Барилга Хот Байгуулалтын Яам, Барилгын Хөгжлийн Төв, Монголын барилгын үндэсний ассоциаци, ерөнхий ивээн тэтгэгчээр “Монголын Алт” (МАК) ХХК “ЕВРО БЛОК”, “ЕВРО ЦЕМЕНТ” ажилласан ба  тэмцээнд барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллагын нийт 51 багийн 500 гаруй тамирчид оролцож ур чадвараараа өрсөлдөв.

Энэ жилийн салбарын удирдлагууд оролцдог нөхөрсөг тоглолтонд БХБЯ–ны дэд сайд Б.Мөнхбаатар, БТГ-ын дарга Л.Батжаргал, Санхүүгийн хэлтсийн дарга Д.Баярсайхан, Барилгын Хөгжлийн Төвийн орлогч дарга Б.Энхболд, МБҮА-ийн УЗГ/Барилга Эм Эн ХХК-ийн ерөнхий захирал Г.Батсүх, МБИХ-ны тэргүүн Б.Мөнхбаяр, МБНХ-ны тэргүүн М.Батбаатар, МБҮА-ийн УЗГ/БүтиХХК-ны гүйцэтгэх захирал Г.Батжаргал, “МАК”  ХХК-ны “Евро Блок” үйлдвэрийн дарга Б.Батхаан, “МАК” ХХК-ны евро цемент үйлдвэрийн ерөнхий маркшадер Э.Галмандах, “Ондилт“ ХХК-ны гүйцэтгэх захирал М.Ууганмөнх нар 2 багт хуваагдан тоглож, хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.

Тэмцээн 2 өдрийн турш үргэлжилж аваргуудаа тодруулсан бөгөөд эрэгтэй багаас МБҮА-ийн УЗГ/“МАКС өргөө” ХХК аварга болж, МБҮА-ийн УЗГ/“MCS протерти” ХХК удаалж, ГЗБГЗЗгазар хүрэл медалийн эзэн болсон байна. Харин эмэгтэй багаас “Шинэ гарц” ХХК алтан медаль хүртэж, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын  баг мөнгөн медаль, МБҮА-ийн УЗГ/“Эко констракшн” ХХК-ны баг хүрэл медаль тус тус хүртлээ. Энэ жилийн MVP буюу шилдэг эрэгтэй тоглогчоор МБҮА-ийн УЗГ/”Макс өргөө” ХХК-ны тамирчин Э.Эрдэнэбаяр, шилдэг эмэгтэй тоглогчоор “Шинэ гарц” ХХК-ны Т.Энхтунгалаг нар тодорсон юм.

Уг нөхөрсөг тэмцээнд өөрсдийн санаачилгаар амжилттай оролцсон МБҮА-ийн Удирдах зөвлөлийн гишүүдэд талархал дэвшүүлье. Мөн ур чадвараа сорин өрсөлдөж шилдгүүд болсон МБҮА-ийн гишүүн компаниудын баг хамт олондоо халуун баяр хүргэе.

Шилдэг эрэгтэй тоглогчоор тодорсон (MVP) МБҮА-ийн УЗГ/“Макс өргөө” ХХК-иийн тамирчин Э.Эрдэнэбаяр

Шилдэг эмэгтэй тоглогчоор (MVP) “Шинэ гарц” ХХК-ны тамирчин Т.Энхтунгалаг 

Алтан медаль хүртсэн МБҮА-ийн УЗГ/“Макс Өргөө” ХХК-ны хамт олон

Мөнгөн медаль хүртсэн МБҮА-ийн УЗГ/“MCS проперти” ХХК-ны хамт олон

Хүрэл медаль хүрсэн ГЗБГЗЗгазрын хамт олон

Эмэгтэйчүүдийн багаас алтан медаль хүртсэн “Шинэ гарц” ХХК-ны хамт олон

Мөнгөн медаль хүртсэн ГЗБГЗЗгазрын хамт олон

Хүрэл медаль хүртсэн “Эко констракшн” ХХК-ны хамт олон

 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2019-03-11 өдөр 17:38:5 цаг