МБҮА-ИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДЭРГЭДЭХ БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХЭЛТСИЙН “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ” ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЦАХИМААР ЯВУУЛЖ БАЙНА



Манай МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ (МБҮА) ТББ, түүний түншлэл нь Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох асуудлаар урьдчилсан дүгнэлт гаргах чиг үүргийг 2018 оны 02 дугаар сараас эхлэн гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байгаа болно. Үүний хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэхээр зорин үйл ажиллагаандаа олон улсын чанар стандарт, сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлснээр 2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 01-НЭЭС эхлэн аж ахуйн нэгж, байгууллагуудын барилгын үйл  ажиллагааны тусгай зөвшөөрлийн хүсэлтийг WWW.TZ.MNCA.MN хаягаар ЦАХИМААР хүлээн авч эхэлсэн билээ.

 

Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа нь цахим хэлбэрт шилжсэнээр төрийн үйлчилгээг хүртээмжтэй, ил тод нээлттэй болгосноор олон шат дамжлагуудыг багасгасан болно.

 

МБҮА-ийн Ажлын албаны дэргэдэх Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хэлтсийн НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ” нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд үзүүлэх үйлчилгээний орчин нөхцлөө сайжруулах, чанар, хүртээмж, бүтээмжээ улам нэмэгдүүлэх зорилгоор 2019 ОНЫ 07 САРЫН 01-НИЙ өдрөөс эхлэн Монгол Улс, Улаанбаатар хот 15141, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, МН ТАУЭР, 8-Р ДАВХРЫН 811 ТООТ өрөөнд шилжин нүүж байрлан өөрийн үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

 

ХОЛБОГДОХ УТАС: 7016 5055, 7018 5055

 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2019-07-05 өдөр 11:03:5 цаг