“BARILGA EXPO 2021” ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ
Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ойн баярын хүрээнд "BARILGA EXPO 2021" үзэсгэлэн яармаг уламжлал ёсоор, холбогдох төрийн байгууллагын зөвшөөрлийн дагуу, хариуцлагын гэрээг байгуулан 09 дүгээр сарын 09-12-ны өдрүүдэд "Мишээл экспо" төвд зохион байгуулагдаж байна.
 
Энэ удаагийн үзэсгэлэнд барилгын төсөл хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, барилгын салбарын шилдэг ААН, шинэ технологи нэвтрүүлэгчид зэрэг 100 гаруй ААН оролцож, шилдэг архитекторуудын бүтээл, орчин үеийн барилга байгууламжийн зураг төсөл, захиалга авч буй шинэ орон сууц, бараа материал, дэвшилтэт технологийг олон нийтэд танилцуулах бөгөөд тус үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр барилгын материалын өргөн сонголт хийх, ипотек, хувь лизингээр авах боломжтой шинэ орон сууц, хаусны төслүүдийн талаарх мэдээллийг нэг цэгээс авах, түүнчлэн 5-40 хувь хүртэлх хямдрал, урамшуулал, бэлэгтэй худалдан авалт хийх боломжтой.
 
 
 
 
ТАНИЛЦУУЛГИЙГ ЭНД ДАРЖ ТАТАЖ АВНА УУ.
 
Хүндэтгэсэн,
МБҮА ТББ-ын Ажлын алба
 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2021-09-09 өдөр 14:57:4 цаг