БХБЯ, МБҮА харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэлээ
2013 оны 12-р сарын 14-нд болсон “БАРИЛГЫН САЛБАР БА ЗАСАГЛАЛ II ЧУУЛГАН”-ы хүрээнд БХБЯ болон МБҮА нар барилгын салбарт тулгамдаж буй асуудлуудыг хамтран судалж, шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсоны үндсэн дээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд барилга, хот байгуулалтын салбарын эрх зүйн орчинг сайжруулж, ухаалаг төр, хувийн хэвшлийн сайн засаглалыг бий болгох, хөгжлийн бодлогыг боловсруулахад шаардлагатай суурь судалгаа хийх, төрөөс хэрэгжүүлж байгаа дунд хугацааны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж хяналт тавих юм.
 
Мөн барилгын үйлдвэрлэлийн шинэ техник технологи нэвтрүүлэхэд хувийн хэвшилд бодлогын дэмжлэг үзүүлэх, барилгын салбарын чадавхийг сайжруулах нэгдмэл бодлого гаргаж, хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллах бөгөөд жил бүрийн 11-р сарын 30-ны өдөр хоёр тал хамтын ажиллагааны жилийн ажлаа танилцуулж, гарсан үр дүнгээ тодорхойлох, зөвлөлдөх уулзалт хийхээр боллоо.

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2018-03-22 өдөр 15:40:3 цаг