“Барилгын дулаан алдагдлыг бууруулах” технологиор дадлагажуулах сургалтын хөтөлбөрийн урилга
МБҮА нь Франц Улсын ЖЭРЭС Монгол ТББ-тай хамтран Европын Холбооны санхүүжилтээр “Гэр хорооллын айл өрхийн дулаан алдагдлыг бууруулах” төслийг Барилга Хот, Байгуулалтын Яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг төслийн хүрээнд дулаан алдагдлыг бууруулах технологи болон бизнесийн дадлагажуулах сургалтын хөтөлбөрт хамрагдан ажиллах сонирхолтой барилгын ажлын туршлагатай хувь хүн, бригад, бизнесийн байгууллагуудыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг МБҮА-ийн Ажлын Алба болон 95951740, 95951763, 95951673 холбогдоно уу.
ОРУУЛСАН ОГНОО: 2018-11-22