МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ ТББ-ЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ нь 2009 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өөрийн эгнээндээ барилга, бүтээн байгуулалтын салбарт идэвхтэй үйл ажиллагаагаа явуулдаг томоохон хөрөнгө оруулагч, хөгжүүлэгч, үл хөдлөх хөрөнгийн реалтор, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, архитектур, зураг төслийн чиглэлийн 160 гаруй гишүүн компаниудын бүтээн байгуулагчдыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, гишүүддээ болон нийгэмдээ үйлчлэхээс гадна төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэдэг салбарын мэргэжлийн, манлайлагч, үндэсний бүтээн байгуулагчдын хамгийн том нэгдэл болох төрийн бус байгууллага юм.

Эрхэм зорилго

Барилгын салбарт сайн засаглалыг хөгжүүлэхэд төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдааг сайжруулж, хууль эрх зүйн орчинд шинэчлэл хийхэд нөлөөлж, гишүүдийн чадавхийг сайжруулж, барилгын зах зээлийн тогтвортой өсөлтийн төлөө чармайн ажиллана.

АЛСЫН ХАРАА

Гишүүн байгууллагуудынхаа ашиг сонирхлыг хуулийн хүрээнд хамгаалж төлөөлсөн, үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудын манлайлагч байгууллага байна.

ҮНЭТ ЗҮЙЛС

Гишүүдийн эрх ашгийг хамгаална, Гишүүн бүрт хүрч үйлчилнэ, Үйл ажиллагаа хараат бус байна, Төр, хувийн хэвшилтэй үлгэр жишээ түншилнэ.
Мэдээ, мэдээлэл
  • ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ НЬ СЭДВЭЭР МБҮА ТББ-ГИШҮҮД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ

    МБҮА ТББ-ын 2020-2023 онуудад хэрэгжих Стратеги төлөвлөгөөний тодотголд Гэр хорооллын дахин төлөвлөлт, бүтээн байгуулалтад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх асуудал тусгагдсаны дагуу МБҮА ТББ-ын Гишүүн байгууллагуудын хүрээнд “Монголын хот байгуулалтын холбоо”-ны тэргүүн, “Гудамж” төслийн захирал асан /доктор PhD/ Б.Батболд болон төслийн багийнхан...

    Дэлгэрэнгүй
  • Барилгын үндсэн МАТЕРИАЛЫН ҮНИЙН МЭДЭЭЛЭЛ (2023 он)

    Барилгын үндсэн МАТЕРИАЛЫН ҮНИЙН МЭДЭЭЛЛИЙГ (2023 он) хүргэж байна...

    Дэлгэрэнгүй
  • МБҮА ТББ-ЫН ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭХ, АЖЛЫН АЛБАНЫ БҮТЦИЙГ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

    МБҮА ТББ-ын 2023.02.10-ны өдөр зохион байгуулагдсан УЗ-ийн 2023 оны Ээлжит анхдугаар хурлаар МБҮА ТББ-ын ДҮРЭМ-ийг шинэчлэх, үүний дагуу АЖЛЫН АЛБАНЫ БҮТЦИЙГ БОЛОВСРУУЛАХ зорилгын хүрээнд МБҮА ТББ-ын Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар-аар ахлуулсан “АЖЛЫН ХЭСЭГ”-ийн уулзалт нь 2023.03.06-ны өдөр боллоо. ...

    Дэлгэрэнгүй
Видео танилцуулга
Хамтрагч, түнш байгууллагууд