МОНГОЛ, ХОККАЙДОГИЙН БИЗНЕС ФОРУМЫН ҮЕЭР МБҮА-ХОККАЙДОГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХООРОНД ХИЙСЭН УУЛЗАЛТЫН ТУХАЙ МЭДЭЭ
“Хоккайдо-Монголын Эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн санаачлагаар “Монгол-Хоккайдогийн II-р Бизнес Форум”-ыг 2017 оны  09 дүгээр сарын 11-ний  өдөр Монгол Улсын Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулсан билээ. 
 
Уг форумын хүрээнд айлчлал хийж буй “Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн Тэргүүн ноён Ц.Такэбэ болон түүнийг дагалдаж ирсэн барилгын салбарын төлөөлөгчидтэй уулзах санаачлагыг МБҮА-ийн Ажлын албаны Гүйцэтгэх захирал Л.Хулан санаачилсны дагуу 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр МБҮА-ийн төлөөллүүд УБ хотод шинээр үүд хаалгаа нээсэн Японы “Хоккайдо” рестораны уулзалтын танхимд уулзалтыг зохион байгуулав. Уулзалтад дараах төлөөлөгчид оролцов. Үүнд:
 
Ц.Такэбэ Хоккайдо-Монголын Эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг-ийн Тэргүүн             
Сато Мүцүми Монгол Улс дахь ЖАЙКА-ийн Төлөөлөгчийн газрын Суурин Төлөөлөгч 
Д.Цэрэнжигмэд МБҮА-ийн Ерөнхийлөгч бөгөөд Макс Өргөө ХХК-ийн Захирал
Д.Цэнд МБҮА-ийн УЗГ бөгөөд Гэрэгэ групп ХХК-ийн Захирал
Л.Хулан МБҮА-ийн Гүйцэтгэх захирал 
Б.Бямбажав МБҮА-ийн Зөвлөх зэрэг болно.
 
Уулзалтыг МБҮА-ийн Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд мэндчилэн нээж, Япон Улсын Хоккайдо мужийн төлөөлөгчдийг Монгол Улсад айлчлах хугацаандаа цаг гарган МБҮА-ийн төлөөлөлтэй уулзалж байгаад талархав. Цааш нь талууд уулзалтанд оролцож буй бүрэлдэхүүнийг дэлгэрэнгүй танилцуулсны дараа Хоккайдо-Монголын Эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг-ийн Тэргүүн ноён Ц.Такэбэ өөрийгөө болон хийж буй ажил үйлсийнхээ талаар танилцуулав. 
 
Тэрээр хэлэхдээ: “Миний бие анх Хоккайдо мужаас Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас сонгогдсон цагаас эхлэн барилгын салбарын ажлыг улирлаас хамааралгүй, үргэлжлүүлэн явуулах боломж бүхий техник технологийг нэвтрүүлэх асуудлыг гол ажлаа болгон  шаардлагатай нэмэлт төсөв хөтөлбөрүүдийг санаачилж түлхүү ажилласан. Энэ тал дээр Дээд намын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байхдаа хүртэл анхааран ажилласаар ирсэн. Үүний дараа нь Японы Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар мөн Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан ажлын туршлагатай гэв.
 
Анх 1991 онд тухайн үеийн Япон улсын Ерөнхийлөгч Т.Кайфугийн хамтаар Монгол Улсад айлчлан ирж байсан. Мөн үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед буюу Монгол Улсын Ардчилсан хөдөлгөөн үүсч хөгжсөний 25-н жилийн ойн баяраар  Ерөнхий сайд Шинзо Абэгийн тусгай элчээр айлчлан ирж байсан. Миний хувьд Монгол Улстай байнгын холбоотойгоор хамтран ажиллаж ирсэн бөгөөд үүний нэг илрэл нь Япон-Монгол хоёр улсын Парламент дахь Найрамдлын бүлгэмийн даргаар ажиллаж байсан.
Монгол Улсын эдийн засгийн тогтвортой харилцааг хөгжүүлэх тал дээр 2016 онд Монгол-Хоккайдо хоорондын Эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг-ийг анх үүсгэн байгуулсан. Тус нийгэмлэгийнхээ хүрээнд Бизнес форумыг анх 2016 онд Монгол Улсын  Гадаад хэргийн яам-тай хамтран зохион байгуулсан бөгөөд 2 дахь удаагийн энэ жилийн уулзалтанд манай талаас 30 гаруй төлөөлөгчидтэй өргөн бүрэлдэхүүнтэйгээр ирэн оролцлоо.
 
Манай нийгэмлэг нь үйл ажиллагааны хувьд тусгай онцлогтой нийгэмлэг. Учир нь бид бизнес эрхлэгчидтэй төдийгүй, Хоккайдо мужийн төрийн захиргаа, албаны байгууллагуудтай хамтран ажилладаг юм.
 
Эдийн засгийн болон бизнесийн харилцааг тогтвортой байлгахын тулд улс төрийн оролцоо, түүний тогтвортой байдал маш чухал байдаг бөгөөд манай нийгэмлэг нь улс төрийн оролцоог ихээр хангахыг хичээн ажилладаг. Тиймээс улс төрийн байгууллагуудтай хамтарсан уулзалтуудыг хийдэг. Энэ удаагийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын Гишүүн Л.Батболд болон Хөдөлмөр, нийгэм хамгааллын Сайд Номтойбаяр нартай уулзалт хийлээ. Цаашид бид зөвхөн форум уулзалт хийн санал бодлоо хуваалцахаас илүүтэйгээр хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийг тогтвортой хэрэгжүүлэх тал дээр түлхүү ажиллах болно” хэмээгээд, цаашид МБҮА-тай хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлэв.
 
Үүний дараагаар МБҮА-ийн Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд: “Манай Ассоциаци 2012 онд Хоккайдо мужийн Барилгын ассоциаци, барилгын технологийн төвтэй “Санамж бичиг” байгуулж хамтын ажиллагааны гараагаа эхлүүлж байсан. Өнөөдөр та бүхэнтэй уулзаж байгаадаа туйлын баяртай байна. Манай Монгол Улсын барилгын салбар эдийн засгийн хямралтай байгаа энэ үед ажлын байр тун хомс байгаа. Дээрх асуудлын хүрээнд Токиогийн 21-р зууны Олимпын барилга байгууламж, бүтээн байгуулалтын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллах, мэргэжлийн ажиллах хүчин манайд бэлэн байгаа тул тэднийг богино, дунд хугацааны ажлын байраар хангаж өгөх тал дээр туслалцаа дэмжлэг үзүүлэхийг хүсч байна” гэлээ. 
 
Ноён Ц.Такэбэ тус саналыг хүлээж авахад таатай байгаагаа илэрхийлсэн бөгөөд талууд цаашид хамтын ажиллагааны хүрээнд холбогдож ажиллахаар болж уулзалт өндөрлөв.
Хүндэтгэсэн,
МБҮА-ийн Ажлын алба
 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2018-06-29 өдөр 13:43:2 цаг