БАРИЛГЫН САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР БХБ-ЫН САЙД Б.МӨНХБААТАР САЛБАРЫН ТББ-ЫН ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2023 оны 01-р сарын 01-ны өдрөөс эхлэн “Зөвшөөрлийн тухай” хууль хэрэгжиж эхлэх гэж буйтай холбогдуулан Барилга, хот байгуулалтын Сайд Б.Мөнхбаатар уг хуульд нийцүүлэн “Барилгын тухай” хуульд өөрчлөлт оруулах, барилгын салбарын эрх зүйн шинэчлэлийг хийх талаар салбарын ТББ-уудын төлөөллүүдийг хүлээн авч санал бодлоо солилцлоо.
Уг уулзалтаар барилгын салбарын эрх зүйн бичиг баримтуудад нэмэлт өөрчлөлтийг оруулах, Олон улсын жишигт нийцүүлэх шаардлага үүсэж буйг тодруулж, тухайлбал ФИДИК-ийн гэрээний гол чухал заалтуудыг тусгах, эрсдэлийн талаар тодорхой ойлголтыг бий болгож тусгах, BIM-ийг нэвтрүүлэх буюу хуулийг өнөөгийн нийгмийн нөхцөл шаардлагад нийцүүлэх тал дээр салбарын ТББ-уудын саналуудыг тусгахыг ярилцлаа. Ийнхүү дараагийн уулзалтын товыг гаргаж “Ажлын хэсэг”-ийг байгуулан энэ оны 11-р сарын 22, 29-ны өдрүүдэд уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулан ажиллахаар боллоо.

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2022-11-04 өдөр 00:00:0 цаг