МБҮА ТББ НЬ КАНАД УЛСЫН БАРИЛГЫН САЛБАРЫН КОМПАНИУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖИЙГ ЭРЭЛХИЙЛЖ БАЙНА

МБҮА ТББ нь Монгол Улсад барилгын салбарын чиглэлийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад суугаа Канад Улсын Элчин сайдын яамтай хамтран 2022.11.30-ний өдөр “Канад Улсын Ногоон барилгын шийдлүүд” сэдэвт бизнес уулзалтыг “Блю скай” зочид буудлын “Хаш танхим”-д зохион байгууллаа.

Тус бизнес уулзалтыг Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Худалдааны төлөөлөгч ноён Жэймс Ким, БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Дарга Д.Гантулга, МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Хулан нар нээж үг хэлсэн бөгөөд Канадын талаас “Консервал инженеринг” ХХК, “Лирико технологи” ХХК, “Гроуинг грийнер шийдэл” ХХК-ийн төлөөллүүд цахимаар оролцож өөрсдийн компаниудын технологийг танилцуулсан бол Монголын талаас БХБЯ, МБҮА ТББ, МБЗТЗХ, Хөшгийн хөндийн бүтээн байгуулалтын газар, Амины орон сууц ТББ зэрэг байгууллагуудын нийт 38 удирдлага, гишүүд, төлөөллүүд оролцлоо.

Дашрамд дурдахад, уг арга хэмжээг Монгол Улсын барилгын салбарт сэргээгдэх эрчим хүчний технологийг нэвтрүүлэхэд нь Канад Улсын компаниудын туршлагыг судалж нэвтрүүлэх, тэдэнтэй бизнесийн харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх байдлаар зохион байгууллаа.

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2022-11-30 өдөр 00:00:0 цаг