ИХ БАРИЛГЫНХАН ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫГ ДАВАН ТУУЛАХААР ЧУУЛЖ БАЙНА

Дэлхийн улс орон бүрд Ковид-19-ийн нөхцөл байдлаас үүссэн эдийн засгийн шинэ нөхцөл байдал, ханган нийлүүлэлтийн сүлжээний доголдол, дэлхийн геополитикийн зөрчилдөөн, БНХАУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй 0 ковид бодлогын нөлөөнөөс хамаарсан хүндрэлүүд Монгол Улсад ч мөн хүнд тусаж байгаа бөгөөд ялангуяа бүтээн байгуулалтын салбар болох Барилгын салбарынханд маш хүндээр тусаж байгаа билээ.

Иймд энэхүү хямралыг барилгын компаниуд хэрхэн бага хохиролтойгоор даван туулах, Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих, Нийслэлийн болон дагуул хот, 21 аймгийн хөгжлийн бодлогыг дэмжих, бүтээн байгуулалтын  салбарын төслийн удирдлагын хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх, Олон улсын стандартыг салбарын хэмжээнд хэрэгжүүлж хэвшүүлэх зэргээр МБҮА ТББ нь нийт Гишүүн байгууллагууд болох 150 гаруй барилгын компаниудын захирал, удирдлагуудтай хуран чуулж байна.

Уг форумыг хийснээр:

✅   Төр-хувийн хэвшлийн, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагаа сайжирна

✅   Бүтээн байгуулалтын салбарын хямралыг даван туулах стратегийн хүрээнд нэг үзэл санаа, үзэл баримтлалтай болсноор ажил гүйцэтгэх зөв арга зүйн жишиг тогтоно

✅  Бүтээн байгуулалтын салбарт Ажлын нэгдсэн стандартаар ажлыг эхлэх, төлөвлөх, хэрэгжүүлэх, хянаж сайжруулах, дуусгах үе шатуудыг амжилттай хэрэгжүүлнэ

✅   Хямралын эсрэг хамтдаа” Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга зүй, баримт бичгийн стандарттай болж, гишүүн компаниуд Стратегийг хэрэгжүүлэх хөтөлбөр, төслийн нэгдсэн загвартай болж, гүйцэтгэл сайжирна

✅  Шинэ сэргэлтийн бодлого”-д нөлөөлөх Стратегийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл явцад оролцож буй компаниудын дундын засаглал, зохион байгуулалт сайжирна.

Дашрамд дурдахад Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ нь 2009 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өөрийн эгнээндээ барилга бүтээн байгуулалтын салбарт идэвхтэй үйл ажиллагаагаа явуулдаг томоохон хөрөнгө оруулагч, хөгжүүлэгч, үл хөдлөх хөрөнгийн реалтор, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, архитектур, зураг төслийн чиглэлийн 160 гаруй гишүүн компаниудын бүтээн байгуулагчдыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, гишүүддээ болон нийгэмдээ үйлчлэхээс гадна, төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэдэг, Монгол Улсын барилгын салбарын бүтээн байгуулалтын 80 гаруй хувийг бүтээсэн, салбарын мэргэжлийн, манлайлагч, үндэсний бүтээн байгуулагчдын хамгийн том нэгдэл болох төрийн бус байгууллага юм.

МБҮА ТББ нь нийслэл, хот, дагуул хотууд, гэр хорооллын хөгжилд дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр нийгэмд чиглэсэн 4 зорилго, гишүүн компаниудаа хөгжүүлэхэд чиглэсэн 6 зорилго, бүтээн байгуулалтад чиглэсэн 8 төслийг хэрэгжүүлэх зорилтууд бүхий 4-6-8 гэсэн томьёоллын дагуу Хямралын эсрэг стратегийг хэрэгжүүлж эхлээд байна.

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2022-12-02 өдөр 00:00:0 цаг