МБҮА ТББ-ын 2023.02.10-ны өдөр зохион байгуулагдсан УЗ-ийн 2023 оны Ээлжит анхдугаар хурлаар МБҮА ТББ-ын ДҮРЭМ-ийг шинэчлэх, үүний дагуу АЖЛЫН АЛБАНЫ БҮТЦИЙГ БОЛОВСРУУЛАХ зорилгын хүрээнд МБҮА ТББ-ын Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар-аар ахлуулсан “АЖЛЫН ХЭСЭГ”-ийн уулзалт нь 2023.03.06-ны өдөр боллоо.
Уг хуралд МБҮА ТББ-ын Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар, УЗГ, “Эс ди инженеринг энд констракшн” ХХК-ийн Захирал Б.Баасансүрэн, УЗГ, БХЯ-ны Барилга захиалагчийн алба ТӨААТҮГ-ын Захирал Э.Мөнхнаран, УЗГ, “Ти энд Жи” ХХК-ийн Захирал Н.Цогтоо, УЗГ, “Бодь интернэшнл” ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Г.Эрдэнэчимэг, УЗГ, “Сэрүүн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Жаргалзаяа, УЗГ, “Динамик тауэр” ХХК-ийн Захирал Ч.Эрдэнэтунгалаг, “Дархи пропертиз” ХХК-ийн Хуулийн албаны дарга Н.Чинзориг, МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Хулан, Ажлын албаны Салбарын бодлого хариуцсан зөвлөх Г.Лосол, Хуулийн зөвлөх Б.Сумъяажав болон бусад холбогдох хүмүүс оролцож санал солилцлоо. Уг хурлаар дараах саналууд гарч хэлэлцэгдлээ. Үүнд:
-
Мэргэжлийн байгууллагуудын манлайлагч, мэргэжлийн ТББ байх үүднээс Гишүүддээ үйлчлэхээс гадна нийгэмд үйлчилдэг ТББ болох
-
Байгууллагын Алсын хараа, Эрхэм зорилго,Үзэл баримтлал, Үнэ цэн, Зорилго зорилт, Үйл ажиллагааг хөгжлийн цаг үетэйгээ уялдуулан дахин тодорхойлох
-
Засаглалыг ойлгомжтой болгож давхардсан эрх үүргүүдийн давхцалыг арилгах, батлаагүй бүтэц, нэгжийг болиулах, олонхын саналыг харгалзаж шийдвэрийг гаргах
-
Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах гэж томьёолох
-
Санхүү болон үйл ажиллагааг улам шилэн, ил тод байлгах
-
Албан тушаалтнуудыг хугацаатайгаар сонгох
-
Сонгуульт албан тушаалтнуудыг нэрээ дэвшүүлэхдээ мөрийн хөтөлбөртэй дэвшүүлж байлгах, амлалтаа биелүүлснийг нь тайлагнуулж байх
-
“Мэргэжлийн холбоодын эрх зүйн байдлын тухай” хуулийн төсөлтэй өөрийн байгууллагын дүрмийг уялдуулах
-
Үйл ажиллагааны тайланд мэргэжлийн мэдээ мэдээллийг түлхүү оруулах
-
Үйл ажиллагаанд ямар асуудал гарч байгааг тодорхой болгох, шалтгаан, нөхцөл нь юу байна вэ гэдгийг гаргаж ирэх
-
Ажлын албаны судалгаан дээр дүгнэлт хийж дүрмээрээ зохицуулалтыг хийдэг байлгах зэрэг саналуудыг гаргаснаар 2023.03.17-ны өдрийн дотор гэхэд саналуудаа авч нэгтгэн дахин хуралдах, түүний дараа Нийт гишүүдийн хурлаар хэлэлцэн батлуулахаар тогтлоо.
НИЙТЭЛСЭН: 2023-03-09 өдөр 00:00:0 цаг
Хуваалцах