ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ НЬ СЭДВЭЭР МБҮА ТББ-ГИШҮҮД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ

МБҮА ТББ-ын 2020-2023 онуудад хэрэгжих Стратеги төлөвлөгөөний тодотголд Гэр хорооллын дахин төлөвлөлт, бүтээн байгуулалтад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх асуудал тусгагдсаны дагуу МБҮА ТББ-ын Гишүүн байгууллагуудын хүрээнд  “Монголын хот байгуулалтын холбоо”-ны тэргүүн, “Гудамж” төслийн захирал асан /доктор PhD/ Б.Батболд болон төслийн багийнхан 2023.03.09-ны өдөр уулзалт, хэлэлцүүлэг хийлээ. Гэр хорооллын дахин төлөвлөлт, бүтээн байгуулалтад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хүрээнд төслийн өнөөгийн хийгдсэн ажлууд болон хийгдэхээр төлөвлөж буй ажлуудыг танилцуулан МБҮА ТББ-ын Гишүүн байгууллагууд болох барилгын компаниудыг энэ төсөл хөтөлбөр дээр хэрхэн хамтран ажиллах боломж бололцоо байгааг болон саналуудыг сонслоо. Энэ удаагийн уулзалтад  “Жи Ар Прикаст” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбаяр, “Эс Ди Инженеринг энд Констракшн” ХХК-ийн захирал Б.Баасансүрэн, “Өгөөж хишиг” ХХК-ийн захирал П.Амартүвшин, “Грийн ресурс” ХХК-ийн захирал Ц.Ганзориг, “Түм Арвижих” ХХК-ийн захирал Б.Болд, “Эфэс констракшн” ХХК- Санхүү хариуцсан захирал С.Долгормаа нар оролцож өнөөгийн гэр хорооллын дахин төлөвлөлт, бүтээн байгуулалтын үед тулгамдаж буй асуудлууд болох хууль эрх зүйн зохицуулалтын уялдаа холбоо, газрын өндөр үнэ, норм дүрмийн хяналт, ипотекийн зээлийн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх тухай асуулт асууж хариу авцгаасан юм. Мөн МБҮА ТББ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратеги Бодлогын зөвлөх нэгжийн судалгааг сонсож цаашид тулгамдаж буй асуудлууд дээр гарц шийдэл гаргах, уялдаа холбоотой ажиллахаар тогтлоо.

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2023-03-09 өдөр 00:00:0 цаг