БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОХ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ “ТОДОРХОЙ ҮР ДҮНД ХҮРСЭН” ГЭЖ ҮНЭЛЭН ГЭРЭЭГ СУНГАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Барилга, хот байгуулалтын Сайдын 2023 оны 14 дүгээр тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг нь “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ болон бусад төрийн бус байгууллагуудын гэрээний биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээг хийж, зөвлөмж, дүгнэлтээ гаргалаа. Хяналт-шинжилгээ үнэлгээний дүнгээр “Төрийн бус байгууллагуудын 2020-2022 оны гэрээний биелэлт нь 86.5-93.3% буюу Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 206, 2021 оны 374 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээг хийх нийтлэг журам”-ын хүрээнд “ТОДОРХОЙ ҮР ДҮНД ХҮРСЭН” гэж үнэлэгдсэн тул гэрээг үргэлжлүүлэн байгуулах гэж дүгнэсэн байна.

Ийнхүү өнгөрсөн хугацаанд МБҮА ТББ ба түүний түншлэгч ТББ-ууд, тэр дундаа Ажлын алба болон БҮАТЗ-ийн хэлтэс нь дүрэм журмын дагуу ажилласныг төрийн байгууллага болох салбарын яам нь сайшааж, дахин итгэл хүлээлгэн хамтран ажиллах боллоо.

Барилгын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг зохион байгуулж ГЭРЭЭГ СУНГАХ, үргэлжлүүлэн ажиллах, үйл ажиллагаагаа зөв таниулан ойлгуулах, хамтын ажиллагаагаа өрнүүлэх үйл явцад МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Хүндэт ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, Дэд ерөнхийлөгч С.Нямдаваа, Гүйцэтгэх захирал Л.Хулан нар манлайлан ажиллалаа.

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2023-05-12 өдөр 00:00:0 цаг