IFAWPCA-ИЙН 42 ДАХЬ ДУНД ХУГАЦААНЫ ОЛОН УЛСЫН ЧУУЛГАНЫГ МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХАНДИВ ӨРГӨСӨН ЭХНИЙ ГИШҮҮН КОМПАНИУДДАА БАЯРЛАЛАА

МБҮА ТББ нь 2015 онд IFAWPCA-д гишүүнээр элсэж, 2018 онд Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсоноос хойш IFAWPCA-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцон нягт хамтран ажиллаж байна. Өнгөрсөн 2022 онд Мальдив Улсын Мале хотноо зохион байгуулагдсан “IFAWPCA-ийн 45 дахь удаагийн Чуулган”-ны үеэр зохиогдсон Сонгуулийн үеэр Ерөнхийлөгч Н.Баярсайхан нь IFAWPCA-ийн 2022-2024 оны УЗГ-ээр сонгогдон ажиллаж байна.  

IFAWPCA-ийн 42 дахь Дунд хугацааны олон улсын чуулганыг IFAWPCA, МБҮА ТББ болон БХБЯ хамтран Монгол Улсад анх удаа, Улаанбаатар хотноо 2023.06.14-17-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд энэ чуулганд Австрали, Балба, Бангладеш, Малайз, Мальдив, Сингапур, БНСУ, Тайван, Тайланд, Хонг Конг, Филиппин, Энэтхэг, Япон, ХБНГУ зэрэг 14 орны 100 гаруй барилга, дэд бүтцийн бүтээн байгуулагчид, мэргэшсэн инженерүүд, экспертүүд хүрэлцэн ирэхээр болоод байна.  

IFAWPCA нь дэлхийн хамгийн том барилгын гүйцэтгэгч компаниудыг эгнээндээ нэгтгэсэн БНСУ, Япон, Австрали болон сүүлийн үед хурдтай хөгжиж буй Сингапур, Малайз Улсуудын Барилгын гэрээлэгч нарын холбоод идэвхтэй үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд бид Монголын барилгын компаниудыг урт хугацаандаа Олон улсын зах зээл дээр гарч тэдний дүрмийн дагуу тоглож сургахын тулд олон улсын зах зээлтэй холбож өгөх, тэдний сүлжээнд орох ажлыг одоогоос эхлэн байр сууриа бий болгож, холбоо хэлхээгээ тогтоох замаар гаднын том төслүүдийг хэрхэн үр дүнтэй хэрэгждэг туршлага болон эрх зүйн орчныг нь судлах, бусад орнуудаас үлгэр дуурайлал авч ажил хэрэгтээ тусган хэрэгжүүлэх шаардлага үүсээд байгаа юм.

Мөн уг чуулганы үеэр Ази, баруун номхон далайн газарзүйн бүс нутгийн гэрээлэгч байгууллагуудын хооронд илүү нягт харилцаа, холбоог тогтоох, олон улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх, барилгын шинэ дэвшилтэт техник технологийн мэдээллийг солилцох, харилцан ашигтай шийдлийг олох, Засгийн газар болон гэрээлэгчдийн харилцааг хөгжүүлэх, Монгол Улсыг олон улсын зах зээлд гэрээлэгчээр гаргахад дэмжих, гишүүн орнуудын хууль тогтоомжийн хүрээнд төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхэд өндөр ач холбогдолтой билээ.

Уг IFAWPCA-ИЙН 42 ДАХЬ ДУНД ХУГАЦААНЫ ОЛОН УЛСЫН ЧУУЛГАНЫГ МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАХАД зориулсан Ивээн тэтгэлгийн арга хэмжээг зохион байгуулахад  гүн туслалцаа үзүүлсэн "ЭКО КОНСТРАКШН” ХХК болон ПЛАТИНУМ, АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ, ДЭМЖИГЧ ИВЭЭН ТЭТГЭГЧЭЭР ОРОЛЦСОН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД, НИЙТ ГИШҮҮД, МОНГОЛЫН БАРИЛГЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБООНЫ хамт олондоо гүн талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу.

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2023-05-18 өдөр 00:00:0 цаг