“БАРИЛГЫН САЛБАРЫН ИЛ ТОД БАЙДАЛ, АВЛИГААС СЭРГИЙЛЭХ НЬ ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо ТББ, Барилга, хот байгуулалтын яам, Авлигатай тэмцэх газар, “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ, Солонгосын Барилгын Инженерүүдийн холбоо хамтран зохион байгуулж байгаа “Барилгын салбарын ил тод байдал, авлигаас сэргийлэх нь Олон Улсын Туршлага” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг нь 2023.06.23-ны өдөр ШУТИС-ын Төв номын сангийн байранд зохион байгуулагдаж, уг арга хэмжээг нээж Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо ТББ-ын Ерөнхийлөгч А.Ариунболд, БХБ-ын БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга нээж үг хэлсэн бөгөөд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн Ахлах ажилтан, Ахлах комиссар Б.Тэрбиш нь: “Монголын барилгын салбарт тулгарч буй хүндрэл бэрхшээл, Авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны Хүндэт Ерөнхийлөгч Э.Ганзориг нь “Барилгын салбарын ил тод байдал”, “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-ын Хараат бус зөвлөх Д.Тэгшбаяр нь: “Салбарын авлигын эрсдэлийг үнэлэх Олон Улсын аргачлал: Монгол Улсын онцлог” сэдвүүдээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ. Уг арга хэмжээнд МБҮА ТББ-ыг төлөөлж Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Гүйцэтгэх захирал Л.Хулан нар оролцож мэдээлэл авч, хүрэлцэн ирсэн гадаадын зочид төлөөлөгчдтэй уулзаж саналаа солилцлоо.

 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2023-06-22 өдөр 00:00:0 цаг