БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Монгол Улсын Барилга, хот байгуулалтын Сайд Ц.Даваасүрэнгийн 2023.05.30-ны өдрийн Төрийн зарим чиг үүргийг гэрээгээр үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх тухай 131-р тушаалын дагуу “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох” үйл ажиллагааг нэг цэгийн үйлчилгээгээр зохион байгуулах чиг үүргийг барилгын салбарын төрийн бус байгууллага (7)-уудын түншлэлийг төлөөлж Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ-аар 2 (хоёр) жилийн хугацаатай гэрээний үндсэн дээр үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхээр боллоо.

Ийнхүү өнгөрсөн 5 жилийн хугацаанд МБҮА ТББ, түүний түншлэгч ТББ-ууд, тэр дундаа МБҮА ТББ Ажлын алба болон БҮАТЗ-ийн хэлтэс, Хяналтын Зөвлөл нь үйл ажиллагаагаа ёс зүйтэй, дүрэм журмын дагуу хэрэгжүүлсэн тул төрийн байгууллага болох салбарын яам нь дахин итгэл хүлээлгэн хамтран ажиллахаар боллоо.

МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан нь: “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ нь өнгөрсөн хугацаанд түншлэгч төрийн бус байгууллагуудынхаа хамт хичээл зүтгэл гарган ажиллаж, яам нь тус үйл ажиллагааг хянан шалгаж үр дүнг гаргасны үндсэн дээр гэрээг 3 дахь удаагаа гэрээ байгуулан 2 жилийн хугацаагаар сунган ажиллахаар болсонд бид талархаж байна. Бид цаашид улам хичээн ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.

Дашрамд дурдахад, 2023.06.23-ны өдөр зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээний хүрээнд Төрийн зарим чиг үүргийг гэрээгээр үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхээр МБҮА ТББ, Монголын Барилгын материал Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ, Монголын Барилгачдын Нэгдсэн Холбоо ТББ, Монголын Архитекторуудын Эвлэл зэрэг ТББ-ууд тус тус гэрээгээ байгууллаа.

 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2023-06-22 өдөр 18:30:0 цаг