МБҮА ТББ-ЫН ТҮНШЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДЫН 2023 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

МБҮА ТББ нь салбарын мэргэжлийн ТББ-ууд болох “МБЗТЗХ” ТББ, “МБГБХ” ТББ, “МБИХ” ТББ, “ӨТМТҮХ” ТББ, “БТХ” ТББ, “МБИГХ”  ТББ зэрэг байгууллагуудтай хамтран түншлэлийн барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг хэрэгжүүлдэг бөгөөд 2023.06.29-ний өдөр түншлэгч ТББ-уудын удирдлагуудын ээлжит хурлыг зохион байгууллаа.

Түншлэгч байгууллагуудын хурлаар Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны тайлан, “Хяналтын зөвлөл”-ийн чиг үүргийн хүрээнд 2023 оны эхний хагас жилд хийгдсэн ажлын тайлан, санхүүгийн тайлан болон “Хяналтын зөвлөл”-ийн чиг үүргийн талаар хэлэлцлээ.

Хурлаар барилгын тусгай зөвшөөрлийн гэрээний хэрэгжилт, мэдээллийн сангийн өөрчлөлт, зөрчлийн талаарх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн өргөдөл, хүсэлтийн шийдвэрлэлт, барилгын тусгай зөвшөөрөлтэй компаниудын үйл ажиллагаанд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхтэй холбогдсон асуудал, холбогдох хууль, журмын төсөлд өгсөн саналын талаар тайлагналаа.

Мөн түншлэгч байгууллагуудын цаашдын хамтын ажиллагаа, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудтай байгуулсан гэрээний биелэлтийг хэлэлцүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулах үүрэг бүхий “ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ”-ийн цаашид  хийж хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэж, дараах саналуудыг гаргалаа. Үүнд:     

  • Түншлэгч байгууллагуудын түншлэлийн харилцааг зохицуулсан гэрээг шинэчлэн баталж, журмыг боловсруулах
  • Түншлэгч байгууллагууд болон салбарын бусад мэргэжлийн төсрийн бус байгууллагуудын бүрэлдэхүүнтэйгээр “Ажлын хэсэг”-ийг байгуулан “Барилгын тухай” хуулийн төсөлд тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг тусгасан төслийг боловсруулах
  • “Барилгын тухай” хуулийг шинэчлэн батлагдтал тодорхой цаг хугацаанд тусгай зөвшөөрлийн журам, суурь нөхцөл, шаардлагыг сайжруулах  
  • “Хяналтын зөвлөл”-ийг шинэчлэн байгуулж, тусгай зөвшөөрлийн талаар ирж буй гомдол мэдээллийг шалгах, үндэслэлгүй бол хариуг олон нийтэд өгөх  
  • Барилгын компанийн захирлууд, удирдах албан тушаалтнуудад тусгай зөвшөөрөл олгох, зохион байгуулах ажлын талаар сургалтыг зохион байгуулах, мэдээлэл өгөх, цуврал контент хэлбэрээр танин мэдүүлэх ажлыг зохион байгуулах 
  • Гаднын улс орнуудын сайн туршлагыг судлах, нэвтрүүлэх, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах

      саналуудыг тусган ажиллахаар шийдвэрлэв.   

 

 

 

 

 

 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2023-07-03 өдөр 00:00:0 цаг