АЗИЙН БА БАРУУН НОМХОН ДАЛАЙН ГЭРЭЭЛЭГЧДИЙН АССОЦИАЦИУДЫН ОЛОН УЛСЫН НИЙГЭМЛЭГ (IFAWPCA)-ИЙН 46 ДАХЬ ЧУУЛГАН НЬ БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА УРИА ДОР ЧУУЛЛАА

Азийн ба Баруун Номхон Далайн Гэрээлэгчдийн Ассоциациудын Олон Улсын Нийгэмлэг (IFAWPCA)-ийн 46 дахь Чуулган нь Бүгд Найрамдах Балба Улсын нийслэл Катманду хотноо 2023.11.21-25-ны хооронд “ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЦИЙН ТҮНШЛЭЛ” уриа дор хуралдахдаа цар тахлын дараах улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдал, сэргэлт, хүндрэл бэрхшээлийг хэрхэн хамтдаа даван туулах, Засгийн газраас гаргаж буй шийдвэрүүд зэрэг асуудлын хүрээнд санал бодлоо хуваалцан чууллаа.  Тус Чуулганыг Балба Улсын Барилгачдын Ассоциациудын Нийгэмлэг (FCAN) нь зохион байгуулж буй бөгөөд тус Нийгэмлэг нь 24,000 гаруй барилгачдыг эгнээндээ нэгтгэсэн, улсынхаа эдийн засгийн хөгжилд идэвхтэй үүргийг гүйцэтгэдэг, Балба Улсын Засгийн газрыг дэмжин ажилладаг, барилгын салбарын Гэрээлэгчдэд барилгын тусгай зөвшөөрлийг олгох, зуучлах ажлыг зохион байгуулдаг, нөлөө бүхий дээвэр байгууллага, Ерөнхийлөгчөөр нь IFAWPCA-ийн Ерөнхийлөгч Раби Синг сонгогдон ажиллаж байгаа болно. Тус 46 дахь Чуулганы хүрээнд IFAWPCA-ийн гишүүн орнуудын цуврал хурлууд буюу Санхүүгийн хорооны хурал, Ерөнхийлөгчдийн хурал, Чуулганы нээлтийн үйл ажиллагаа ба Ерөнхий ассамблей-1,2-р хурал, Удирдах зөвлөлийн хурал-1,2,3-р хурал, Байнгын хороодын хурал зохион байгуулагдсан бөгөөд Монгол Улсыг төлөөлж МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Хулан нь эдгээр хурлуудад амжилттай оролцлоо.

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2023-12-01 өдөр 00:00:0 цаг