“CHAIRMAN SUMMIT-2023” -аар ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХОМСДОЛ БАС ТҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭХ НЬ СЭДВИЙН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНӨЛӨӨ

“Корпорейт трейнинг” ХХК-аас зохион байгуулсан Байгууллагын удирдах түвшний захирал, Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, хэлтэс, алба, нэгжийн удирдах ажилтныг чадавхжуулах, тулгамдаж буй асуудлуудад шийдлийг санал болгож хамтдаа хөгжиж, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “CHAIRMAN SUMMIT-2023” Гүйцэтгэх Удирдлагын Үндэсний Дээд Чуулга Уулзалт 2023.12.01-ний өдөр “Премиум палас”-т зохион байгуулагдлаа.  

CHAIRMAN SUMMIT-2023” уулзалтын үеэр:

  • “Манлайлал 5.0” сэдвээр “Корпорэйт трейнинг”-ийн зөвлөх, сургагч багш Б.Батаа,
  • “Хөдөлмөрийн зах зээлийн хомсдол ба тулгамдаж буй асуудал, шийдэл” сэдвээр www.zangia.mn -ний үүсгэн байгуулагч, захирал, доктор Б.Түвшинтулга,
  • “Стратегийн зөвлөх үйлчилгээ ба тулгамдаж буй асуудал” сэдвээр Менежментийн зөвлөх П.Батхишиг,
  • “Байгууллага брэндинг бүтээгдэхүүн үйлчилгээнд” сэдвээр “Хүнсний хувьсгал” НҮТББ-ын Гүйцэтгэх захирал, ”СҮҮ” ХК-ийн зөвлөх М.Болод,
  • “Үйл ажиллагааны менежмент дэх шинэ хандлага” “УБ БҮК” ХК ТУЗ-ын гишүүн Г.Цогнэмэх,
  • “Бизнес диверсификаци” сэдвээр “Сократус студио” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Мөнхцог,
  • “Бүтээлч маркетинг” сэдвээр “BRAND ARTE” үүсгэн байгуулагч Б.Мөнгөнсор,
  • “Байгууллага дахь хүний нөөцийн асуудлууд” сэдвээр “Шин Хираки” ХХК-ийн захирал Д. Дашмаа,
  • “Ажилтны болоод удирдлагын сэтгэл зүй байгууллагын төлөвшилд” сэдвээр “Сэтгэл судлалын үндэсний төв”-ийн Сэтгэл судлаач Б. Ууганцэцэг,
  • “Стратегийн маркетинг” сэдвээр “АКСИОМ ИНК” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Нандин-Эрдэнэ,
  • “Хятад ба ACEAH-ы зах зээлд” сэдвээр “Дорнын түншлэл бизнесийн зөвлөл”-ийн судлаач Б.Дашравдан online-аар,
  • “Нээлттэй микро дата би бизнесийн шийдэл” сэдвээр “Эдийн засгийн судалгаа, Эрдэм шинжилгээний хүрээлэн”-ийн Ахлах судлаач, Эдийн засгийн ухааны Доктор З.Манлайбаатар,
  • “Борлуулалтын технологиуд, өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдвээр “Корпорейт трейнинг”-ийн үүсгэн байгуулагч С.Баатарсүрэн нар илтгэл тавьж мэдээлэл өгөн өөрийн сайн туршлагыг түгээн  дэлгэрүүллээ.

Уг арга хэмжээнд МБҮА ТББ-ын Сургалт, судалгаа, Хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан Ж.Бат-Эрдэнэ оролцож, тус арга хэмжээний талаарх сэтгэгдлээ хуваалцан, сайн туршлагын талаарх мэдээллийг авлаа.  Чуулга уулзалт нь 2016 оноос хойш 4 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн үйл ажиллагаа Менежментийн өөрчлөлт, шилжилтүүд байгууллагын чухал нөөц болох хүний нөөцийн асуудлуудад хэрхэн нөлөөлж буй талаар мэргэшсэн судлаачдын сургалт, илтгэл, зөвлөмжүүдээс бүрэлдэж байв.

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2023-12-04 өдөр 00:00:0 цаг