НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Гэрээний үргэлжлэх хугацаа: Нэр дэвшигчийг 3 сарын туршилтын хугацаатай, 1 жилийн хугацаатай ажилд авч, Ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүдийн баталгаажуулсан “хангалттай” гүйцэтгэл дээр үндэслэн жил бүр сунгана. Гэрээ нь 2024 оны 01 дүгээр сард эхлэх төлөвтэй.
 
Үндсэн ур чадвар, туршлага: 
  • Засгийн газар, хувийн хэвшил, олон улсын байгууллага, ТББ-уудад томоохон баг, хамт олныг манлайлж үр дүн дээр суурилан удирдаж, ажиллаж байсан;
  • Мэдээлэл, тоо баримтын боловсруулалтыг хийн салбарын нөхцөл байдалд цаг үеийн дүн шинжилгээг хийж, шийдэл гаргаж байсан;
  • Нийгэм-эдийн засгийн хөгжил болон салбарт тулгамдсан сорилтууд ба болзошгүй эрсдэлүүдийг урьдчилан харж, оновчтой санал, шийдлийг боловсруулан байгууллагын стратеги, түүний зорилтуудыг Ажлын нарийвчилсан төлөвлөгөө болон төсөл суурьтай болгон боловсруулж, хэрэгжүүлж байсан;
  • Хувийн зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай, нарийн төвөгтэй, олон талт ажлын ачааллыг хамгийн бага хяналттайгаар удирдаж, шинэлэг байдлаар сэтгэн бодож оновчтой, логик шийдвэрийг гаргахад дэмжлэг үзүүлж, үзэл баримтлал, дүн шинжилгээг хийж байсан;
  • Төслийн удирдлагын чиглэлээр ажиллаж байсан;
  • Олон улсын шинж чанар, хэмжээ, хамрах хүрээтэй нарийн төвөгтэй техникийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн тэдгээрийн бодлого, журам, худалдан авах ажиллагааны удирдамж, санхүүжилтийг удирдаж, хянаж байсан;
  • Оролцогч талуудтай өндөр үр дүнтэй ажлын харилцааг хөгжүүлж, тогтвортой байлгаж, өндөр хүртээмжтэй, хамтын ажиллагааны арга барилыг хэрэгжүүлж, олон оролцогч талуудтай хүчирхэг сүлжээг бий болгон багийн удирдлага, манлайлал, харилцаа холбоо, зохион байгуулалтыг бий болгон ажиллаж байсан;
  • Байгууллагын хүний нөөцийн бүрдүүлэлтийн харьцааг хэвийн түвшинд хадгалж, ажлын үр дүнд суурилан зохион байгуулж байсан;
  • Олон нийтэд байгууллагаа сурталчлан таниулах ажлыг удирдан зохион байгуулах, байгууллагын нүүр царай болж зорилго, зорилтоо бүрэн илэрхийлэх, илтгэх урлагийн өндөр ур чадварыг эзэмшиж байсан. 
Мэргэжлийн ур чадвар, туршлага: Барилга, хот байгуулалтын салбарт болон барилга, барилга угсралт, инженерийн барилга байгууламжийн төслийг удирдах түвшинд 5-аас доошгүй жил удирдсан ажлын туршлагатай;
Нэмэлт ур чадвар: Барилга, хот байгуулалт, инженерийн барилга байгууламжийн болон түүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэлээр Магистр болон түүнээс дээш цол зэрэгтэй байх. Мэргэжлийн холбогдох тусгай зөвшөөрөл, гэрчилгээтэй бол давуу тал болно.
Хэл, компьютерын мэдлэг: Англи болон бусад гадаад хэлний мэдлэгтэй байвал давуу талтай. Компьютерт суурилсан программууд, MS Office программууд болон өгөгдлийн менежментийг сайн эзэмшсэн байх ба веб судалгааны ур чадвартай байх.
 
Нэмэлт шаардлагууд: 
  • Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;
  • Компанийн нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын (хувьцаа эзэмшигч, хамтран ажиллагч, гишүүн байгууллагын төлөөлөл гэх мэт) ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа байгууллагад холбоогүй байх;
  • Тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагааг нь явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлээгүй байх;
  • Компанийн нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын (хувьцаа эзэмшигч, хамтран ажиллагч, гишүүн байгууллагын төлөөлөл гэх мэт) ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа байгууллагад холбоогүй байх.
Үндсэн цалин: 5 сая төгрөг
 
Бүрдүүлэх материал: Нэр дэвшигч нь дараах бичиг баримтыг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 18:00 цагаас өмнө planning@mnca.mn и-мэйл хаягаар ирүүлнэ. Үүнд:
  • Сүүлийн 6 сарын дотор авхуулсан зурагтай Төрийн албан хаагчийн анкет;
  • Тухайн ажлын байранд горилох тухай хүсэлт;
  • Диплом болон холбогдох мэргэжлийн сургалтын гэрчилгээний хуулбар;
  • Чадвараа харуулах бусад аливаа баримт бичиг;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Хөдөлмөр, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (эхний болон дараагийн хуудас нь хөдөлмөр эрхлэлтийн шилжилт хөдөлгөөнийг харуулсан);
  • Одоогийн болон/эсвэл өмнөх ажил олгогчийн тодорхойлолт, зөвлөмжийн захидал зэрэг болно.
 
Энэхүү нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтын зарыг мөн www.mnca.mn сайтаас авах боломжтой. Бүрдүүлсэн бичиг баримтыг өргөдөл гаргагчид буцаан өгөхгүй бөгөөд бүрэн бус бичиг баримтыг авч хэлэлцэхгүй болно. Нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол бидэнтэй +(976) 9444 4173 утсаар холбоо барина уу. Зөвхөн шалгарсан нэр дэвшигчидтэй холбоо барих болно.
 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2023-11-20 өдөр 10:07:2 цаг